
Өнгөрсөн амралтын өдрүүдэд "ITM-2012" аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн “Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд гарчээ.
Үзэсгэлэнд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгч бүх талын төлөөлөл оролцож, бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулсан байна. Тус үзэсгэлэнгийн хөтөлбөрт урлаг соёлын болон аялал жуулчлалын салбарын талаар төрөл бүрийн мэдээлэл өгөх сургалт, зөвлөгөөнүүд багтжээ. Тухайлбал, Үндэсний дуу бүжгийн чуулга, "Түмэн эх" чуулга, ардын хөгжмийн "Алтан ураг", "Монгол эгшиглэн" хамтлагууд, бусад уран бүтээлчийн тоглолтыг үзэсгэлэнгийн гадаад, дотоодын зочдод сонирхуулсан аж.
Мөн энэ үеэр "Улаанбаатарын бүсийн амралт, аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага" сэдвээр МУИС-ийн багш М.Билэгсайхан, "Увс аймгийн аялал жуулчлалын хөгжил" сэдвээр Увс аймгийн засаг дарга Э.Цасчихэр, "Монголын хөтөч тайлбарлагчдын өнөөгийн потенциал, тулгарч буй асуудлууд ба ирээдүйн төлөв" сэдвээр Монголын хөтөч тайлбарлагчдын холбооны ерөнхийлөгч Т.Баянжаргалан нарын олон хүмүүс сургалт, зөвлөгөөн явуулсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ