
Нийслэл хот өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймрийн 16, гал түймрийн зөрчлийн долоон дуулагатай өнжлөө. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн XV хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу гал унтраах ангийг очиход дөрвөн ханатай /эзэнгүй/ гэр шатаж байсныг унтраасан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид, иргэд олон нийтийн 180 сая төгрөгийн эд хөрөнгийг галын аюулаас хамгаалж чаджээ. Мөн сүүлийн үед орон сууцны гадна хог шатсан дуудлага нэмэгдсэн байна.
Цаг уурын хуурайшилттай байгаа энэ үед иргэд олон нийтийг сонор сэрэмжтэй байж, өөрсдийн амь бие, эд хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ