Мэдээлэл шуурхай удирдлагын төвд 5000 гаруй мэдээлэл иржээ

img

Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Мэдээлэл, шуурхай удирдлагын хэлтсийн 101, 105 дугаарын утсанд энэ сарын 25-ны өдрийн 08:00 цагаас, 26-ны өдрийн 08:00 цагийн хооронд объектын гал түймрийн долоо, галын зөрчлийн хоёр дуудлага иржээ.   Түүнчлэн 102 тоот утсанд иргэд байгууллагаас нийт 2417 удаа холбогдсоноос гэмт хэрэг, зөрчлийн тухай 883 мэдээллийг хүлээн авч шалгасан байна. Эдгээрээс гэмт хэргийн шинжтэй 32 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч нь тогтоогдсон 29, илрээгүй гурван хэргийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтсүүд шалгаж байгаа аж.   Харин 103 дугаарт 2915 яаралтай тусламжийн талаарх мэдээ, мэдээлэл ирсэн байна. Үүнээс бодит 562 дуудлаганд очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөхийн 59,  oсол гэмтэл 66 дуудлага иржээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ