
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн “Бизнес зөвлөл” хамтран “Төр, хувийн хэвшлийн хамтарсан уулзалт, зөвлөлгөөн”-ийг зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Бао Чун Мин тэргүүтэй төр, хувийн хэвшлийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд Хан-Уул дүүргийн 20 гаруй аж ахуйн нэгж цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрөө танилцуулав. Энэ үеэр хоёр талын төр захиргааны байгууллагын удирдлага, албан хаагчид хамтын ажиллагааны хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар санал солилцож, ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон байна.
Дашрамд дурдахад, Хан-Уул дүүрэг, Эрээн хоттой найрсаг хамтын ажиллагаа тогтоогоод 10 жил болж байгаа аж. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр талын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, аялал жуулчлал, хот тохижилтын чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдээд байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ