"Чингис хаан" Олон улсын буудлын перроныг өргөтгөнө

img

“Чингис хаан” Олон улсын буудлын ачаалал хурдацтай өсч байгааг иргэний нисэхийн салбарын орон нутгийн болон олон улсын зорчигч тээвэрлэлтийн статистик үзүүлэлт харуулж буй. Мөн үндэсний агаарын тээвэрлэгчид агаарын хөлгийн паркаа нэмэгдүүлсээр байна. Энэ онд МИАТ компани Боинг 767 300 агаарын хөлөг, “Изинис Эйрвэйз” компани зуу орчим хүний суудалтай AVRO RJ 85 онгоц тус тус хоёрыг авч иргэний агаарын тээврийн үйлчилгээнд ашиглаж эхэлсэн бол “Аэромонголиа” компани ч агаарын хөлгийн паркаа нэмэгдүүлэх судалгааг хийж эхэлжээ. Авиакомпаниудын парк шинэчлэгдэн, орон нутгийн болон олон улсын зорчигч тээвэрлэлт өсч, онгоцны зогсоолын хүрэлцээ багасаж байгаатай холбогдуулан “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйлчилгээг сайжруулах, зорчигчдын тав тухтай байдлыг хангах үүднээс нисэх буудлын перроныг өргөтгөх, хоёр хоолой нэмэх асуудлыг ИНЕГ-ын 2012 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан байна. Ингэснээр тус нисэх буудал таван хүзүүвчтэй болох ба 2016 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотын шинэ нисэх буудал ашиглалтад орох хүртэлх ачааллыг даах хэмжээнд хүрнэ гэж үзэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тээш авдаг эргэдэг конвейраа солиосой, болохгүй бол ядаж хажууд нь нэг хүн байлгамаар юм, нөгөөх нь түжигнээд л энд тэнд чемодан сав унаж гацаад л ёстой нэг ичиж үхмээр
2011-10-14
manaih hurdhan l shine ongotsnii buudal bariasai.gadniihand neeh surhii mongoloo surtalchilj bgd l ongotsnoos buuhad ichmeer shuu.buugaad100m ch yavku dood davhar tegeed achaa bolloo hehe
2011-10-14
Дэлхийн шилдэг болон шинээр нээлтээ хийж байгаа бүх төрлийн киног та манай сайтаас цаг алдалгүй хүлээн авч үзэх боломжтой www.terguun.net
2011-10-13