“Азид гарах гарц-2012” үзэсгэлэн нээлтээ хийнэ

img

Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас ОХУ-ын Эрхүү мужийн Засгийн газартай хамтран Улаанбаатар хотноо өнөөдөр өргөн хэрэглээний барааны “Ворота в Азию-2012” буюу “Азид гарах гарц-2012” сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.   Уг үзэсгэлэн хоёр орны бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон ач холбогдол өгөх арга хэмжээ болох юм.   Энэхүү арга хэмжээнд ОХУ-ын Эрхүү мужийн уул уурхай, эрчим хүч, барилга, хүнс хөдөө аж ахуйн компани, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүн, техник, тоног төхөөрөмжөөр оролцох юм байна. Оросын соёл, шинжлэх ухааны төвд болох тус үзэсгэлэн 29-нийг дуустал үргэжлэх аж.   Д. Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hen ch sonirhodiggui uzesgelen.
2012-03-27