
Хэнтий аймаг нөөцийн махаа ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс худалдаалж эхлэхээр болжээ. Ингэхдээ "Ханбүргэдэй" ХХК-ийн супермаркет, Хэрлэн сумын хоёрдугаар багт байрлах "Дэвжих тамир" ХХК-ийн дэлгүүр, Хэрлэн сумын тавдугаар багийн "Хатан-Улз" ХХК-ийн дэлгүүрт ирэх долоодугаар сарын 10-ныг хүртэл худалдаална.
Үнийн хувьд хонины мах кг-ийг нь 5000, ямааны махыг 4600 төгрөгөөр борлуулахаар болж дээрх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан аж. Өнөөдрийн байдлаар тус аймгийн хүнсний захуудад үхрийн мах кг нь 7300-8000, хонины мах 6500-7500, адуу, ямааны мах 5500-6500 төгрөгөөр худалдаалж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ