Зургаан хувийн зээлийг арилжааны банкууд ингэж хүлээн авч байна

img

Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж, иргэдэд зургаан хувийн зээлийг 20 жилийн хугацаатай олгох банкны нэрс эхнээсээ тодроод байгаа билээ. Харин иргэдийн хувьд тухайн банкны тавигдах шаардлага, салбарын тоо, байршил зэргээс хамааран бусад арилжааны банкуудыг энэ хөтөлбөрт хамрагдах эсэхийг судалж байгаа билээ. Тиймээс уншигчдын хүсэлтээр арилжааны банкууд энэхүү зээлийг олгох асуудал дээр ямар байр суурьтай байгааг сонирхлоо.           Б.Мэдрээ: Одоогийн нөхцөл банкуудад ашиггүй Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Засгийн газраас арилжааны банкуудад тавьж байгаа шаардлага, нөхцөлд өөрчлөлт оруулах шаардлага байна. Одоогийн тавьж буй нөхцлөөр банкуудад энэ хөтөлбөрийн зээлийг олгоход ямар ч ашиггүй юм билээ. Банкууд энэ асуудлыг хэд хэдэн байдлаар тооцоолж үзээд энэ нь үр дүн муутай нь харагдаж байгаа болохоор  Засгийн газраас тавьж буй нөхцлөө өөрчилнө байх.     Л.Төр-Од: Банкуудаас авдаг татвар, шимтгэлээ багасгавал боломж байж магадгүй Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Зургаан хувийн зээлийн одоогийн нөхцөл арилжааны банкуудад ямар ч ашиггүй. Гадаадаас орж ирсэн эх үүсвэр доод тал нь 7-8 хувь, манай бодлогын хүү 12-15 хувийн хүүтэй байгаа. Тэгэхээр арилжааны банкууд алдагдалтай байхаар байна. Үүнийг Засгийн газраас банкаас авдаг татвар, шимтгэлээ багасгах замаар зохицуулах боломж байж магадгүй гэж харж байгаа.       Голомт банк: Сангийн яамнаас банкуудад зээлийн нөхцлөө хүргүүлээгүй байна Иргэдэд  олгох зургаан хувийн хүүтэй зээлийн нөхцлийн саналыг Сангийн яамнаас банкуудад тавина гэсэн. Одоогоор тэр санал нь бидэнд ирээгүй байгаа учир манай банкны зүгээс уг төсөлд хамрагдана, хамрагдахгүй гэдэгт албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байна.         Б.Золжаргал: Эх үүсвэрийг нь шийдсэн ч эрсдэлийг нь тооцоогүй нь банкуудад хүндрэл учруулж байна Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Засгийн газраас банкуудад орон сууцны зээлийн эх үүсвэрийг шийдэж өгсөн ч эрсдэлийг нь тооцоогүй. Халамжийг хавтгайруулсан энэ зээл банкуудад их эсрдэл дагуулж байгаа. Өнөөдөр 50 сая  төгрөгийн бага хүүтэй зээл авсан иргэн зээлээ төлж чадахгүйд хүрвэл банк эрсдэлийг нь хүлээнэ. Энэ эрсдэлээс банкуудыг хамгаалах орчинг бүрдүүлбэл, зээлийг банкууд олгох боломжтой.     Хадгаламж банк: Манайх энэ зээлийн асуудлыг судалж байгаа Манайх энэ зээлийн асуудлыг судалж байгаа. Тиймээс одоогоор ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй.         С.Энхзаяа    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

123123:
bi 6% huutei oron suutsnii zeelend hamragmaar baina hurdan shiidej ogooch
2012-12-31
100.0 hutulburt bair orongui humuus hamragdaad bgaan bishu getel material yuma burduuleed bankind ireheer bank ni baritsaa hurungu shaardaad bh yum ene yamar uchirtain bol ter zahialsan bair ni uuruu baritsaa bolood bgaa gej ug ni oilgosiin
2012-04-17
zochin:
bankuud shin xangalttai ersdel daax shalguur tabj baiga shtei.deern bas duun orolgtoi irgdeer dalimduulaj orolgo ashig xarax im aa. naad bankuudiin shalguuriig duund orolgotoi irged zarim h dabj shadaxgui sh tei.
2012-03-30
ZOCHIN:
Barilgiin companuud harin orohgui naad hutulburt chin geed zugtaagaad baigaa.
2012-03-28
Bariulgiin companuudad ymarch hamaagui. OSSK MAN tai niilj songuuliin mungu ugaaj baigaan. Zorigtoi garuud ym daa.
2012-03-28
Сэтгүүлч С.Энхзаяа сайн байна. Сэтгүүлч хүн ингэж л аливаад ул суурьтай хандаж байх ёстой. Олон нийтэд мэдээллийг хүргэхдээ учрыг зөв ойлгох үнэн байдлыг илтгэж чадах суурь мэдээллийн цэгээс асуултын хариуг авч мэдээллэж чадсан нь жинхэнэ сэтгүүлч хүний авхаалж, ур ухааныг эзэмшиж чадсан байна. Баяр хүргэе.
2012-03-28
turiin bank:
zeeliin eh uusver n turiin mungu shde tiimees turiin umchiin bankaaraa ashig haralgui taraaj bolno do odoo araljaani bankni zeeliin huu 1.3%-2.1% baihad hadgalamjiin huu 1.1%-1.2% bn iim ih zuruun deer huviin bankuud dampuurna gj bhu
2012-03-28
иргэн:
зээл аваад байртай болчихно гээд итгээд байгаа гэнэн борчуудыг яалтай ч билээ дээ. 100 айлын иргэний бүртгэлийн тэр хавиар байрны зээл хаанаас авах уу гэсэн эргүүтсэн ардууд дүүрэн байна. Монголчуудын мэдлэг боловсрол оюун санааны түвшин үнэхээр доогуур байна.
2012-03-28
huyag:
Bank barilgiin kompanitai hiilj zasgiin gazriig lobbidoj baij hogjliin bankaar bond garguulaad ard irgediinhee setgehuigeer togloj baina shuu dee.
2012-03-28
Mgl hun:
Mongol bank bodlogiin huugee 12 toi baihad yaaj 6 huviar zeel olgoh be de
2012-03-28
дорж:
барилгын монополь компаниуд засгийн газрыг лоббидож 6 хувийн зээл хэмээх сонгуулийн өмнөх шоуны төслөөр зах зээлийхээ жамаар явж буй арилжааны хэдэн банкуудыг шахаанд оруулж байна. Мэдээж энэ 6 хувийн хүүтэй барилгын зээл өгсөн банкуудад ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГЭЭС ОРЖ ИРЭХ АШИГТ ЗӨРЧИЛ ҮҮСЧ 20 ЖИЛИЙН ТУРШ УРУУГАА ЯВАХ БОЛНО. 6 хувийн зээл ба хадгаламжийн хүүний хооронд гарсан зөрүүний алдагдлыг бусад төрлийн зээлийнхээ хүүг өсгөж байж арилгах эсвэл хадгаламжийнхаа хүүг бууруулах энэ хоёрхон замаар шийдэх гэж оролдох боловч яагаад ч 20 жилийн турш ийм гаж бодлогоор банк амьдрахгүй ээ.
2012-03-28
bodlogo bodogch:
Л.Төр-Одoo: yum l bol tatvar bagasga gehiin bolioch. Manai ene heden biznesmenuud zasgiin gazartai niilj suuchaad ashig yarihiin heden malnuud.
2012-03-28
Anonymous:
Arai l heterhii shuu mongoliin bankuud 6% bsn ch idert ashigtai shd yahav hunii shunal gej hemjeeleshgui yum daa...
2012-03-27
zasgiin gazar barilgiin companii borluulaltiig demjsen bolhoos ard irgedee bodoogui
2012-03-27
од:
төр од мэргэжилгүй юм болов уу татварын хууль гэж бий мэдэхгүй юу
2012-03-27
ыб:
монголын мөнгө хүүлэгч нар
2012-03-27