Сургагч багш нар сургалтад хамрагдав
2012-03-27

Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, Хүний Нөөцийн Менежментийн Холбооноос хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын сургагч багш нарт мэдлэг, дадал, чадавхи бэхжүүлэх нь” сэдэвт сургалт болж өндөрлөлөө.   Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих талаар ойлголт өгөх сургагч багш нарыг бэлтгэх зорилготой уг сургалтад Монголын Бизнес Инкубаторуудын Үндэсний Холбооны гишүүн байгууллагуудын сургагч багш нар болох нийт 40 гаруй ажилтан, албан хаагч оролцсон байна.   Сургалтын хөтөлбөрийн дагуу ажлын байранд эрүүл мэндийг дэмжих тухай ойлголт, эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, хорт зуршлаас хэрхэн ангижрах, Эрүүл мэндийн бизнес төлөвлөгөө болон төсөл хөтөлбөрийн талаар мэргэжлийн багш нарын бэлтгэсэн илтгэлүүдийг тавьжээ.   Үндэсний хэмжээнд жижиг, дунд бизнесийн байгууллагуудад эрүүл ажлын байр, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон бусад чиглэлээр байнгын сургалтад хамрагдсан сургагч багш нар нь цаашид өөрсдийн албан байгууллага дээрээ ажлын байранд эрүүл мэндээ хэрхэн сайжруулж болох талаар зөвлөгөө өгч, эзэмшсэн мэдлэг дадлаа бусдад хүргэж ажиллах аж.   Д. Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин