Криштиано Роналдогийн баг Эдин Жекогийн багийн эсрэг тоглоно
Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө нэмэлт тоглолтын сугалаа өчигдөр Польшийн Краков хотноо боллоо. Хорват, Португал, Босни, Турк, Эстони, Ирланд, Чех, Монтенегро зэрэг найман баг сугалаанд оролцсноос Турк-Хорват, Эстони-Ирланд, Чех-Монтенегро, Босни-Португалтай учраа таарчээ.
Эхний нэмэлт тоглолтууд арваннэгдүгээр сарын 11-12-нд явагдах бол хариу тоглолт мөн сарын 15-нд болно.
Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн Польш, Украины найман хотын стадионд ирэх оны зургадугаар сарын 8-наас долдугаар сарын 1-ний хооронд явагдах юм.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ