Мах, махан бүтээгдэхүүний салбар зөвлөл байгуулна

img

Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим Мах, махан бүтээгдэхүүний салбар зөвлөл байгуулах гэж байна.   Тус газраас хэрэгжүүлж байгаа олон талт үйл ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн өмгөөллийг сайжруулах, бодит салбар нэгжид тулгуурлан чанартай үйлчилгээг гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдэд хүргэх, тэдний эрх ашгийг нь төлөөлөн илэрхийлж тухайн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчмаар шийдвэрлүүлэх зорилгоор энэ зөвлөлийг байгуулж байгаа аж.   Уг  зөвлөл мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тогтвортой хөгжих, өсөлтийг хангах, таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр “Монголын Махны Холбоо”-той хамтарч ажиллах санал гаргажээ. Энэ талаараа өнөөдөр 15.00 цагт МҮХАҮТ-д зөвлөлдөх хурал зохион байгуулах юм байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ