Руниг Европын аваргын хэсгийн нэг ч тоглолтод гарахгүй

Европын хөлбөмбөгийн холбоо Английн шигшээ багийн довтлогч Уэйн Руниг гурван тоглолтод оролцуулахгүй байх шийдвэр гаргалаа. Руни Европын аваргын урьдчилан хэсгийн сүүлчийн тоглолтод Монтенегрогийн эсрэг тоглохдоо 74 дэх минутад өрсөлдөгчөө бүдүүлгээр дэгээдэн унагаасан юм.
Хэдийгээр Руни энэ үйлдэлдээ уучлал эрч, Европын хөлбөмбөгийн холбоонд захидал илгээсэн ч тусыг олсонгүй.
Ингэснээр Руни ирэх зун болох Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн гурван тоглолтод гарах боломжгүй боллоо.
Руни гурав хоногийн дотор энэхүү шийдвэрийг давж заалдах эрхтэй юм байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ