
Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон МХАҮТ хамтран “Ногоон оффис” санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичигт албан байгууллагын өрөө тасалгааны орчин нөхцөл болоод хэрэглэж буй тавилга, цахилгаан хэрэгслийг байгаль орчинд ээлтэй, хүний биед хор хохирол учруулахгүй байхаар шийдэх, хэрэгжүүлэх тухай оруулсан аж.
Тодруулбал, ногоон нийслэлийг бүтээхийн тулд, эхний ээлжинд албан байгууллагууд өрөө тасалгаанаасаа шинэчлэл хийх хэрэгтэй хэмээн үзсэн байна.
“Ногоон оффис” санамж бичгийг энэ жилдээ багтааж ажил хэрэг болгох бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл хэрэглэх, хог хаягдлаа эргэн ашиглаж болох үгүйгээр нь ангилан ялгах зэргээр хэрэгжүүлэх аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ