Хүнд даацын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана
Нийслэлийн Засаг даргын 2008 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн захирамжийн дагуу жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 2, аравдугаар сарын 20-ноос арванэгдүгээр сарын 20-ны хооронд ачааны автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулахаар болсон юм.
Энэхүү шийдвэрийн дагуу тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 18 тн, гурван тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 24 тн-оос хэтрэхгүй байхаар заасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ