БОАЖЯ элчин сайдууд болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана

img

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн зохицуулах албанаас Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагуудад “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг маргааш танилцуулна.   Уулзалтад манай улсад суугаа элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцоно. Тухайлбал, БН Куба улсын элчин сайд, БН Франц улсын ЭСЯ, БНХАУ-ын  ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, ОХУ-ын ЭСЯ-ны II нарийн бичгийн дарга, ХБНГУ-ын Консул, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч зэрэг 30 байгууллагын 40 орчим албаны хүн оролцохоор саналаа ирүүлсэн аж.   Уулзалтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрт оролцох, хэрэгжүүлэх, бусад орны туршлага судлах, хамтран ажиллах санал, боломж бололцоог нэмэгдүүлэхийг зорьжээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ