
Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын гишүүд хэлэлцсэн. Засгийн газрын хуралдаан дээр гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод байна. Уг хуулийн төсөлд тусгагдсан гол асуудал нь хадгаламжийн даатгалд хамрагдах хадгаламжийн хэмжээ юм. Даатгалын тохиолдол үүсвэл Корпораци даатгагдах хадгаламж эзэмшигчдийн тухайн банкин дахь нийт төгрөг ба валютын хадгаламжийг 20 сая төгрөг хүртэл хэмжээгээр нөхөн төлнө зэрэг заалтын төсөл оржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ