
Манай улс хөгжиж байна. Хөгжлийн тод жишээ бол их хотын хаа сайгvй сvндэрлэх олон давхар барилга. Дэгстүүлж хэлэхэд, унтаад сэрэх хооронд л шинэ байшин, барилга сүндэрлэх болж. Гэтэл хөгжлийн тэргvvн эгнээнд яваа гэх барилга, тvvнийг дагасан хар мөр балрахгүй л байна. Шинээр барьж буй барилга дээр осол аваар гарч, хэн нэгний буруутай, хариуцлагагvй vйлдлээс болж эрдэнэт хvний амь эрсэдсээр л байна. "Барилга дээр ажиллаж байсан хүн нас баржээ" гэсэн мэдээлэл хэдэн жилийн өмнө сонин хэвлэлийн хуудаснаа гарахад иргэд цочирдон хүлээж авч, яагаад, юунаас болж ийм хэрэг гарав хэмээн анхаарлаа хандуулдаг байлаа. Гэтэл одоо ийм мэдээ сонссон хүн "Тэгж л байдаг юм " гэсэн өнгө, аястай хүлээж авдаг болж.
Жил бvрийн тоо баримтаас харахад vйлдвэрлэлийн аваар осол ихэссэн дvн харагддаг. Тухайлбал, 2007 онд улсын хэмжээнд 343 vйлдвэрлэлийн осол гарч байсан бол 2008 онд 491 гэх мэтээр энэ тоон үзүүлэлт өссөөр л. Ноцтой нь ослын дийлэнх барилга, уул уурхайн салбарт гарчээ. Судалгаанаас харахад 2009 онд үйлдвэрлэлийн ослоор нас барсан хүний тоо 54 байсан бол 2010 онд 80 болж өссөн байна. Харин өнгөрсөн онд барилга дээр нийтдээ 72 осол гарснаас 25 хүн амь насаа алджээ. Гэтэл хөдөө, орон нутагт хууль хяналт, мэргэжлийн байгууллагуудад мэдэгдээгүй, нуун дарагдуулсан осол бараг 3-5 дахин гардаг байна.Хамгийн сүүлийн үеийн баримт л гэхэд энэ сарын 22-нд "Баянгол" эмнэлгийн хажууд барьж байсан барилгаас 30 орчим насны эрэгтэй унаж нас барсан хэрэг гарсан.
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас гаргасан судалгаагаар барилгын салбарт гарч буй ослын нэгдүгээрт өндрөөс унах, хоёрдугаарт, аюулгүй ажиллагааны дүрэм журам алдагдснаас, гуравдугаарт, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлээс болж осол гарч байна. Жишээ нь барилга дээр дүүжин шатыг олноор ашигладаг. Гэтэл тэр нь зэврэх, ролик нь эвдрэх, тасрах зэрэг олон шалтгаан үүнд нөлөөлж байгаа. Хамгийн гол нь энэ бүхэн барилгын салбарт хөдөлмөрийн аюулгvй байдал алдагдсаны нотолгоо. Өнөөдөр барилгын салбарт vйл ажиллагаа явуулдаг ихэнх аж ахуйн нэгж хөдөлмөрийн аюулгvй ажиллагаа, эрvvл ахуйн холбогдох хууль тогтоомж, заавар дvрмийг хэрэгжvvлэх санаачлага муу нь нууц биш. Мөн барилга угсралтын явцад гарч болзошгvй эрсдлийг тооцдоггvй, аюултай хэсэгт анхааруулах дохио санамж тавьдаггvй, гадна засал хийх, өндөрт ажиллах vед хамгаалалтын тор ашиглахгvй амь дvйсэн нөхцөлд барилгачид ажилладаг, Ажилчид нь ч хайхрамжгvй ажиллаж холбогдох албан тушаалтан инженер, техникийн ажилтнууд ч vvнд дасдаг нь энэ төрлийн зөрчил дутагдал байнга гарахад хvргэдэг.
Гэтэл бизнесийн нэр хүнд хийгээд өөрсдийн эрх ашгийг бодсон зарим компанийн дарга, захиралууд ийм хэргийг хав дараад өнгөрөх юм уу эсвэл ажилтныхаа аюулгүй ажиллах нөхцөл бололцоогоор нь хангаж ажиллаагүйгээ гэмт хэрэг гэж боддоггүй бололтой. Мэргэжлийн хяналтын газрынхны барилгуудын хөдөлмөр хамгаалал, аюулгvй ажиллагааны байдалд хийсэн шалгалтаар “маш муу” гэсэн vнэлэлт өгдөг. Өөрөөр хэлбэл, барилгачдын амь, бизнесийнхэн нэр хүндээс хямдхан болж.
Одоо барилгын ажил эхнээсээ эхэллээ. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй ажиллгаанд хаа хаанаа анхаарч, хариуцлагатай хандах хэрэгтэй болов уу. Түүнээс биш "байдаг л нэг" осолд дөжирч орхиосон барилгын эзэд, ажил олгогчид хийгээд ажилчид нь зөвхөн хамгаалалтын малгай өмссөнөө хөдөлмөрийн аюулгүй байдал хангачихлаа хэмээн хайнга хандахгүй байгаасай.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ