Ж.Батзандан төв талбайд жагсана
Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Ж.Батзандан өнөөдөр төв талбайд 12.00 цагт цуглаан зохион байгуулах юм байна.
Тэрбээр “Миний Улаанбаатар” клубыг байгуулсан бөгөөд улсын төсвийг нийслэлчүүдийн төлөө биш ямааны төлөө зарцуулдаг, Улаанбаатарын төлөө чиглэсэн томоохон бодлого байхгүй, утааг багасгах, замын түгжрэлийг бууруулах талаар дорвитой ажил хийхгүй байгаа учраас нэн түрүүнд УИХ дахь нийслэлчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор ийн цуглаан зохион байгуулахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ