Өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд 128 хос хуримлана
Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр буюу Дашням, Балжинням давхацсан өдөр өнөөдөр тохиож байна. Тиймээс өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд 128 хос гэрлэлтээ батлуулж, гал голомтоо бадраах юм. Хуримын ёслол хулгана цаг буюу шөнийн 01:40 цагаас эхлэн үдшийн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Хамгийн залуу хос нь 1991 оныхон буюу 20 настай залуус хуримаа хийж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ