Япон Умардын пуужинг устгах тухай тушаалыг зэвсэгт хүчиндээ буулгалаа

img

Японы Батлан хамгаалахын сайд Наоки Танака зэвсэгт хүчиндээ албан ёсоор тушаал өгсөн тухай хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Энэ нь Умард Солонгосын хиймэл дагуул хөөргөх пуужинг Японы агаарын орон зайд нэвтэрсэн тохиолдолд пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийн тусламжтайгаар устгах тухай тушаал аж. Өмнө нь Япон улс энэ талаар мэдэгдэж байсан, Өмнөд Солонгос ч мөн япончуудтай адил агаарын хилд нэвтэрсэн тохиолдолд Умардын пуужинг шууд устгах тухайгаа зарлаж байлаа. Тэгвэл Япон улсын Батлан хамгаалахын сайд ийнхүү Умардын пуужинг устгах тухай тушаалаа зэвсэгт хүчиндээ албан ёсоор өгчээ. Умард Солонгос ирэх сарын 12-16-ны хооронд пуужингийн тусламжтайгаар сансарт хйимэл дагуул хөөргөнө гэдгээ зарлаж бүс нутгийн байдлыг түгшүүртэй болгоод буй. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хархорин захын гүүрэн гарцаар нэг ч хүн гарахгүй байгаа биз дээ
2012-12-12
bayr:
hoid korea chine delhiid zewsgiin hucheeree 6 ord
2012-04-09
anya:
Chi teneg ymuu. . .Ygaad delhiin ulsiud hoid solongosiig asuudal bolgood bdgiin bol. .Chamd bol yu ch bish bhldaa
2012-03-31
bi:
bid nariin uchriig medehguishd. . Gehdee 1huvu ch gesen ayul bgaa bolool ingej seremjilj bgaa blguidee. . . . Seremjilj belen bdald bhiig buruutgadag sonin garuud ve kk
2012-03-31
kkk:
1 r horoolliin guuren garts bar boltsiishde.bas neg bguuren bar barih yum yarigdaad bgaamuu daa kkkk
2012-03-30
zochin:
japanii tushaaliig hoid korea yag tooj haragdana da. say puujingaa turshaad ehlej bna. ted nar japaniig uls gvren gej toohgvi bizdee. tegseer ch irsen bh. hari omnod koreagasa jahan emeedeg baij magadgvi
2012-03-30
ziozoo, harah l uldlee, gehdee umard puujingaa Japan ruu oniloogui baimaar yumaa
2012-03-30
mn:
ard tumnee ailgaxgui geed ingexiin bnaldaa ta nar sana zowoltguiee ardchilsan solongos mungugui yum chn manai ulsad nisej hurex tulshgui puujin baigaa uhaani yum yarij ard tumne taiwshruulximu te?
2012-03-30
уншигч:
Японы элитүүд бүгд цагийн байдлыг дүгнэх чадваргүй юм шигээ Худлаа ард түмнээ айлгаж сүржигнэх юм Ядууралд идэгдсэн умардын пуужин юу гэж арал дээр унахаар тооцоолж гаргах вэ дээ
2012-03-30
anya:
Chi teneg ymuu. . .Ygaad delhiin ulsiud hoid solongosiig asuudal bolgood bdgiin bol. .Chamd bol yu ch bish bhldaa
mn:
ard tumnee ailgaxgui geed ingexiin bnaldaa ta nar sana zowoltguiee ardchilsan solongos mungugui yum chn manai ulsad nisej hurex tulshgui puujin baigaa uhaani yum yarij ard tumne taiwshruulximu te?
Гүүрэн гарц баривал ямар вэ:
Гүүрэн гарц баривал ямар вэ Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна гэсэн үг. Хүн амын хэт нягтаршил нийслэлд олон бэрхшээлийг дагуулсаар байгаа юм. Үүний нэг нь замын түгжрэл. Учир нь нийслэлд хувийн машинтангууд хэт олширсон байдаг. Үүнийг дагаад жолооны сургуулиуд олноор нэмэгдэж, чадваргүй төгсөгчдийн эгнээ өргөжиж байна. Энэ эгнээ улам өргөжих тусам зам тээврийн осол ноёрхох боллоо. Монголд замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг, тэвчээргүй, согтуугаар машин жолооддог жолооч олон бий. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж яваа жолоочийн эрхийг хасах хүртэл шийтгэл ногдуулж байхад ч энэ үзэгдэл хязгаарлагдахгүй хэвээр байна. Тэдний балгаар хэчнээн ч алтан амь хорвоог орхив. Эдгээр хүмүүсийн зарим нь гарцаар гарч явахдаа, эсвэл гарцны ойролцоо амиа алдсан тохиолдлууд ч байгаа юм. Дүрэм баримталж замын хөдөлгөөнд оролцдоггүй жолооч нарын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр осол гарах явдал их. Үүний нэгээхэн жишээ нь Монгол гуравдугаар сургуулийн өмнө өнгөрсөн онд шинээр тавигдсан явган хүний гарц юм. Хөл хөдөлгөөн ихтэй, тэр тусмаа бага насны хүүхдүүдийн зорчдог энэ газар явган хүний гарц тавьсан нь хамгийн оновчтой ажил байсан. Гэвч энэ гэрлэн дохиогоор хөдөлгөөнд оролцдог жолооч гэж алга. Гэрлэн дохионы ямар гэрэл асах нь жолооч нарт ер хамаагүй. Зөвхөн тэд л хөдөлгөөнд оролцох ёстой мэтээр “зүтгэлнэ”. Бүр дуут дохиогоо хангинуулан байж “давшилна”. Явган зорчигчийн замын хөдөлгөөнд оролцох гэрэл асчихаад байхад жолооч нар гараараа занган давхиад л өнгөрнө. Энэ мэт улсын нийслэлд битгий хэл аймгийн төвд ч ховорхон тааралддаг бүдүүлэг байдал нийслэлийн нэгэн замд өдөр бүр тааралдана. Үүнийг анхааралдаа авч, дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцож байгаа систем ч өнөөдөр алга. Энэ байдлыг шийдвэрлэх албан тушаалтан байхгүй юм бол ядаж явган зорчигчдоо хамгаалъя. Энэ замд явган хүний гарц хийчихвэл хүн дайруулахгүй хэмээн бодсон бодол талаар өнгөрсөн энэ үед нүхэн эсвэл гүүрэн гарц барих нь хамгийн зөв шийдэл болно. Гэвч Монгол гуравдугаар сургуулийн өмнөх энэ замын доогуур дулаан, цахилгааны шугам сүлжээ ихтэйгээс зам засварын ажил өрнүүлэхэд ч хүндрэлтэй байдаг. Бас байгалийн давагдашгүй хүчний өмнө нүхэн гарцны бат бөх байдал алдагдах магадлалтай. Үер боллоо гэхэд нүхэн гарц усаар дүүрч явган хүн зорчихын аргагүй байдалд орж мэднэ. Дараа нь өөрчилж, байршлыг нь солиход ч хялбар. Тиймээс энэ замд гүүрэн гарц хийвэл иргэдийн амь насыг хамгаалсан ажил болох сайн талтай. Тэгээд ч шугам сүлжээ зайлуулж байна хэмээн цаг алдахгүй. Газар нүхэлж, чанаргүй гарц хийж өнөөх нь цуурч хэзээ дарагдах бол хэмээн айх ч шаардлагагүй. Гэхдээ явган хүний гүүрэн гарцыг барихдаа хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйцээр хийж болохгүй. Бас стандартад нийцсэн хальтирдаггүй материалаар хийхгүй бол хүмүүс гэмтэх аюултай. Манай улс эрс тэс уур амьсгалтай учир үүндээ нийцсэн гүүрэн гарцыг барих нь чухал. Манайхан гүүр барина гэхээр хэрзийсэн төмөр хатгаж, өнөөх дээгүүр нь алхахаар тачигнан дуугардаг гээд асуудал олон байдаг. Тиймээс Япон, Турк зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас жишээ авч энэ ажлыг хийвэл болохгүй гэх газаргүй. Эдгээр оронд явган хүний гүүрэн гарц элбэг байдаг. Ер нь Японы бүх хотод явган хүний гүүрэн гарцыг нэг хэвийн стандарттай барьдаг байна. Эдгээр гүүрэн дээгүүр алхахад тачигнаж дуугарахгүй, гишгэхэд зөөлөн материалаар бүрсэн байдаг. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар цас хунгарлаж, хальтиргаа үүсгэхгүйн тулд энэ гүүрэн гарцан дээр дээвэр хийвэл илүү тохиромжтой. Гүүрэн гарцны доогуур ачааны машин явж өнгөрөхөд зориулж, өндрийн заалтыг жолооч нарын нүдэнд харагдахаар байрлуулах хэрэгтэй. Энэ нь аюулгүй байдал талаас нь хийж буй ажил болно. Мөн гүүрийн хоёр талаар хүн унахааргүй бэхэлгээ хийж ч бас болох талтай. Бага насныхан зорчиход ч ямар нэгэн хүндрэл учруулахгүй байхаар асуудлыг шийдэж болно. Гүүрэн гарц гэхээр заавал том, нүсэр зүйл барих албагүй. Манай нөхцөлд бол хоёр хүн л зөрөх хэмжээний байхад болно. Тэгээд ч явган хүний гүүрэн гарц хийх нь газар ухаж, нүхэн гарц байгуулахаас хямд төсөр бүтэх магадлал өндөр. Тиймээс энэ ажлыг нийслэлд хийхэд болохгүй юм байхгүй. Харин ч цаг үеэ олсон, хүмүүсийнхээ амь насыг дээдэлсэн, бодитой ажил болж чадах байх гэж бодогдож байна. Ж.Тагтаа
2012-03-30
Хархорин захын гүүрэн гарцаар нэг ч хүн гарахгүй байгаа биз дээ
kkk:
1 r horoolliin guuren garts bar boltsiishde.bas neg bguuren bar barih yum yarigdaad bgaamuu daa kkkk
ZA DA TEGEED YAG ONOJ CHADAH YUM BOLV UU?
2012-03-30