Ч.Сосормаа: Хүүхдийн асуудал Монгол төрийн гадна орхигдсон

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаатай уулзаж, хүүхдийн эрхийн асуудлаар ярилцлаа.   -Монголд хүүхдийн эрхийн асуудал орхигдоод байгаа. Ялангуяа гадаад байгаа хүүхдийн асуудалд илүү хамаатай. Оны өмнө хараа хяналтгүй хүүхдүүд Шведэд бүртгэгдлээ гэж байсан. Тухайн үед хүүхдүүдийг эх оронд нь авчрах талаар яригдаж байсан ч одоо тэр талаар сураг чимээ ч алга. Ер нь энэ асуудлыг яаж шийдэх ёстой вэ? -Бид монгол хүнээ гадагш, хилийн чанадад алдаад байгаа. Хамгийн үнэт зүйл, шавхагдашгүй нөөц бол хүн. Монголчууд цөөхөн хүн амтай, хүн бол баялаг. Гэтэл монгол хүмүүсээ бид гадагш алдаад байна. Тэнд сурч, ажиллаж, амьдарч, үр хүүхдээ төрүүлж өсгөж байна. Гол нь гадаадад төрсөн монгол хүүхдүүд ерөөсөө монгол хүн болж нийгэмшиж чаддаггүй. Барууны орнуудад, Америкт нэг үг байдаг.  Юу гэвэл, Азуудыг “Банана” гээд нэрлэчихдэг. Яагаад гэвэл гаднаас нь харвал Ази шар арьстан боловч, барууны сэтгэхүйтэй болсон байдаг. Ялангуяа гадаадад төрөөд, өсчихсөн хүүхдүүд хэзээ ч монголын нийгэмд зохицож, жинхэнэ монгол хүн болж чаддаггүй.   Нөгөө талаар гадагшаа явсан монголчууд чинь их зоригтой. Хүүхдүүдээ дагуулаад аваад явчихдаг. Бүр хүүхдүүдээ аваад гадаадруу хил дамнаж, оргож явсан эмэгтэйчүүд өөрт тулгарсан хүнд асуудлаа ярьж  байхтай таарч байсан. Энэ нь  эргээд нөгөө хүүхдийн эрхийг зөрчиж эхэлдэг. Гадаад очоод хүүхдээ ганцааранг нь түгждэг. Хүүхдээ цоожилж орхиж явдаг, хүүхдүүдээ 2-3 сартайгаас нь орхиж гэрт нь өдөржин түгжиж үлдээгээд ажил хийж мөнгө олдог гэх эмэгтэй ч таарч байсан. Энэ асуудал бол үнэхээр хэцүү.   Үнэндээ гадаадад байгаа хүүхдийн асуудал  монгол төрийн бодлогоос ангид байгаа зүйл. Цаашдаа Элчин сайдын яам энэ асуудалд анхаарлаа хандуулж, хүн хүчээ бас нэмэх хэрэгтэй. Манай элчин сайдын яамдуудад иргэдийнхээ эрхийн төлөө ажилладаг үйлчилгээний газар шүү гэсэн ойлголт бий болоод эхэлсэн. Элчин сайдын яам гэдэг иргэддээ үйлчилдэг тэдний эрхийг хамгаалдаг, асуудалд орвол өмгөөлөгч олж өгдөг. Иргэдтэйгээ хамт байх зэрэг үйлчилгээнүүдийг идвэхитэй хийдэг болж байгаа. Гэхдээ яг тэр гэртээ цоожлуулж, хүчирхийлэлд өртөж, хүнд байдалд орсон хүүхдүүдэд хүрч ажиллаж чадахгүй байгаа. Үнэндээ гадаадад байгаа хүүхдийн асуудал монгол төрийн гадна орхигдсон.   Тухайн улс орныхоо хуулиар л зохицуулагдаж байгаа. Монголчууд чинь ажил төрөлдөө явахдаа хүүхдээ гаднаас нь түгжээд орхиод л явчихдаг. Гэтэл Америкт гэртээ хүүхдээ орхиод түгжээд явсан бол хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо үйлчилдэг. Хоёр дахь удаагаа хүүхдээ гэрт нь үлдээгээд баригдвал, эцэг эх байх эрхийг нь хасч, асрамжийн газар хүүхдийг нь шууд аваад явчихсан тохиолдол ч гарсан. Хүүхдээ алгадсаныг багш нь мэдээд цагдаад аваачаад өгчихнө. Хэрэв дахин давтагдвал эцэг эх байх эрхийг нь хасна. Иймэрхүү хариуцлагын тогтолцоо нь монголчуудын ой тойнд орохгүй байгаа. Гэтэл энэ нь гадны улс оронд хүчирхийллийн нэг хэлбэр хэмээн үзэж, эцэг эх байх эрхээ хасуулсан монголчууд олон таарч байсан.   -Гадаадад хүүхдээ гаднаас нь цоожтой үлдээсэн тохиолдолд эцэг эхтэй нь хариуцлага тооцдог. Яг энэ асуудал монголын хувьд эсрэгээрээ байгаа. Ээж аавдаа цоожлуулаад гэртээ үлдсэнийхээ төлөө галын аюулд өртөж, хүүхдүүд амь насаа алдаж байгаа харамсалтай тохиолдол ч цөөнгүй гарч байна. Манайд энэ асуудлыг хуульчлах боломж байна уу? -Хамгийн наад захын жишээ гэвэл өнгөрсөн онд Өмнгөвь аймагт гурван нас ч хүрээгүй охин дүүгээ галаас аварсан. Тэр үед охиныг Монгол улсын баатар хэмээн өргөмжилж, улс даяараа ямар мундаг хүүхэд вэ гэж шагшлаа. Гэтэл тэр хоёр хүүхдийг гэрт нь цоожлоод, орхиод явсан эцэг эхэд ямар нэгэн хариуцлага хүлээлгэнэ гэсэн ойлголт байхгүй байна. Малчин нүүдэлчин хүмүүст байдаг л уламжлал гэж өөгшүүлж байгаа. Гэтэл энэ буруу. Юуны өмнө сэтгэхүйн ойлголтоо өөрчлөх хэрэгтэй.   Хүүхэд гэдэг хамгаалуулахын төлөө төрсөн. 16 нас хүртлээ эцэг эхийн хараа хяналтаас алхам ч холдох ёсгүй, гудамжинд хүүхэд ганцаараа явах ёсгүй. Тэгэхээр яах аргагүй эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах асуудлыг хуулиндаа оруулж, зохицуулалт хийх ёстой. Түүнчлэн өсвөр наснаас нь амьдралд зөв ороход нь бэлтгэх, ирээдүйд эцэг эх болоход нь бэлтгэх, гэгээрүүлэх асуудал хамгийн чухал тул Ерөнхий боловсролын сургуульд энэ талаар хичээл орж, хүмүүжүүлэх үүрэгтэй. Хүүхдээ нь дамжуулж эцэг эх гэр бүлтэй нь хамтран ажиллах ёстой. Гэвч энэ асуудал сургууль , цэцэрлэг, боловсролын байгууллагууд биелүүлэхгүй байна.   Наад захын жишээ. Хүүхдийг сургууль цэцэрлэгт хүргэж өгөхөд талбайн багш угтаж авах ёстой. Талбайн багш сургууль, цэцэрлэгийнхээ ойр орчныг хяналтандаа авч, хүүхдүүдийг хүлээж авдаг байх үүрэгтэй. Яагаад гэвэл хүүхэд сургуулийн орчиндоо хүчирхийлэлд өртөж байна. Янз бүрийн хүмүүс холхиж, хүүхдүүдийг хуурч, эцэг эх чинь явууллаа, түлхүүрээ аваад ир гэсэн, дээл хувцас захилаа гэх зэргээр тэднийг хуурч, хохироож байгаа тохиолдол ч цөөнгүй гарч байна. Тэр  ч бүү хэл хүүхэд алдагдах аюул тулгардаг. Тиймээс эцэг эх, талбайн багш заавал хүлээлцэх хэрэгтэй. Төрөөс ч энэ асуудлыг анхаарч  зөв зохицуулалт хийх ёстой.   -Олон хүүхэдтэй эхчүүдийг дэмжих, мөнгө тараах асуудлыг юу гэж ойлгож байна? -Олон хүүхэд төрүүлж байгаа эхчүүдийг дэмжиж байгаа нь төрийн бодлого. Олон хүүхэдтэй болохыг хүсэлгүй л яахав. Гэхдээ мөнгө тараахаасаа илүүтэй эцэг эхийг нь ажилтай, орлоготой болох боломжийг нэмэх ёстой. Ингэхдээ эх жирэмсэн байхдаа ажлаа хийж  байгаад хүүхдээ төрүүлдэг, төрсний дараа хүүхдээ хоёр нас хүртэл цалинтай чөлөөгөөр гэртээ хүүхдээ хардаг тогтолцоо хэрэгтэй. Гэтэл төрөөс хүүхдийг дэмжиж байгаа нэрээр зөвхөн мөнгөн тусламж үзүүлээд байгаа нь буруу. Ядуу, олон хүүхэдтэй гэр бүл хүүхэддээ анхаарал халамж бараг тавьдаггүй.   Олон хүүхэдтэй амьжиргааны түвшин доогуур эмэгтэйчүүд хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулдаг ч архи, хоол хүнсний дутагдал, хүчирхийлэл, дарамт бухимдал дагалдаж байдаг. Тэгэхээр яах аргагүй өнөөдөр ээж нар ажиллаж байхдаа хүүхдээ төрүүлж, хүүхдээ асрах хугацаандаа цалингаа авдаг, ажилдаа эргэн ордог тогтолцоо хэрэгтэй байна. Шведэд “мама лет”, “папа лет” гэж байдаг. Эхлээд ээж “мама лет”-аа авч хүүхдээ эхний зургаан сар харна, дараагийн зургаан сар аав нь “папа лет”-аа аваад хүүхдээ  харна.   Ээж, аавуудын хувьд цалингаа аваад хүүхдээ гэртээ харна гэдэг сайхан ажил биз дээ. Гэхдээ эрэгтэй улс төрч давамгайлсан манай төрийн бодлого боловсруулагчид энэ асуудалд анхаарал хандуулдаг эсэх нь бүрхэг байна. Сонгогчдын саналыг авна гэж, мөнгөний амлалт өгч байгаа нь нөгөө талаар эмэгтэйчүүдийн нийгэмд үүрэг хүлээж, ажиллаж, амьдрах эрхийг хаасантай ижил.   -Монгол хүүхдийн амьдрах, сурах, хайрлах, хамгаалуулах эрх хэр хангагдсан гэж бодож байна? -Нэг хэсэг хүүхэд нь үнэхээр баян чинээлэг амьдарч байна. Өндөр төлбөртэй сургууль, цэцэрлэгтээ автомашинаар хүргүүлж, хауст амьдардаг, тодорхой талбайнаас гардаггүй, мөнгийг чөлөөтэй үрж байдаг, баян тансаг хэрэглээтэй байна.  Жирийн дундаж амьдралтай хүүхдүүд бий. Тэд амьдралын сайн мууг харьцангуй мэддэг, мэдэрдэг, дасан зохицож, ойлгодог. Амьжиргааны түвшин доогуур орлоготой, ядуу амьдралтай айлын хүүхдүүд байна.   Зах дээр ажиллаж, өнөө маргаашийнхаа хоолыг яах вэ? гэж шаналж суугаа хүүхдүүд олон. Иймээс хүүхдийн асуудлыг шийдэхдээ тухайн гэр бүлд чиглэсэн, ээж аавыг нь дэмжсэн бодлого чухал. Манай улс хүүхдийг гэр бүлээс нь салгаж бодлого гаргадаг. Энэ хэзээ ч боломжгүй зүйл.   -Яагаад? -Жишээ нь, хог түүж амьдардаг хүүхэдтэй ганцаарчилж ажиллана гэвэл худлаа. Гэр бүлийг нь яах юм. Гэр бүлээр нь хамт энэ асуудлыг шийдэхгүй л бол тэр хүүхэд тэд нараасаа холдож чадахгүй. Бид өнгөрсөн онд хог түүж байгаа хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэхэд ээж нарын үүрэг маш чухал гэж үзээд хогийн цэгт ажилладаг эхчүүдтэй уулзсан. Мартын 8 буюу эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тааруулан Сүү компани, Улаан загалмайн нийгэмлэг, ТББ-уудтай хамтраад 100 гаруй ээжийг баярлуулсан.   Тэдний үсийг засч, шинэ хувцас өмсүүлэхэд хог түүдэг гэхээргүй сайхан эмэгтэй болон өөрчлөгдөж байсан. Яг энэ үеэр  тэдний хүүхдүүдийн тухай ярилцахад ээж нар нулимс нь бөмбөрч, сэтгэл нь зовниж байгаагаа хэлсэн. Энэ бүхний дараа эргээд нөгөөх хогийн цэг руугаа явах болсондоо таагүй байгаагаа хэлж, бид өөрчлөгдмөөр байна гэсэн. Эхлээд та нар хүүхдээ сургуульд явуулдаг болгооч гэж бид хүсэлтээ илэрхийлж, эндээс хамтын ажиллагаагаа эхлэе гэж тогтсон. Тэгэхээр энэ асуудал дээр  илүү анхаарах хэрэгтэй.   Тэдэнтэй иргэний нийгмийн байгууллагууд их сайн ажилладаг. Ялангуяа тэдний дундаас үнэхээр өөрчлөгдөх хүсэлтэй, үр хүүхдээ сайн сайхан амьдраасай гэсэн чин хүсэлтэй манлайлагчид төрдөг. Тэд маань эмэгтэйчүүдээ сайн ойлгож, их уйгагүй ажиллаж байна. Хогийн цэгт хэдэн жил амьдарсан хүүхэд  халаасандаа өдөр бүр дор хаяж 10 мянган төгрөгтэй, хэн нэгэнд захирагдахгүй, тодорхой хэмжээнд орлоготой, эрх чөлөөтэй байсан.   Эцэг эхийг нь ажилд оруулахаар захирагдахгүй, цаг баримтлахгүй. Тэднийг ажилтай болгож, ажилд авахыг хүсч байгаа байгууллагууд, хүүхдүүдэд нь эрдэм ном сургая гэсэн сургууль цэцэрлэг ч байгаа. Тэдний амьдрал өөрчлөгдөх тэр л шилжилтийн үед нь түшиж тулах, зүрх сэтгэлтэй хүн байдаггүй. Тиймээс дотроосоо  манлайлаад гарч ирсэн хүнийг урамшуулж, санхүүжүүлж, дэмжээд өгөх тогтолцоо хэрэгтэй байна.   Засаг захиргаа, дүүрэг хорооноос сар бүр тэдэн хүнийг хогийн цэгээс холдуулж, ажил, сургуульд орууллаа гэж мэдээлдэг. Гэтэл тэд удалгүй хог түүдэг газраа буцаад очдог. Сургуулиасаа гарчихна. Яаж тэр хүүхэд сургуульд сурах юм. Хогон дээр ажиллаж байсан хүүхэд бусдаасаа маш өөр, өмссөн хувцас барьсан цүнхээр адил байж болох ч огт өөр хоёр ертөнцийн хүмүүс. Хөлс нь чийхарч сандарч суудаг. Хоёр км-ийн цаана байгаа сургууль, хогийн цэг хоёр огт өөр ертөнц.   Тэгэхээр энэ асуудлыг хэн сайн мэддэг вэ? Оффист суусан төрийн албан хаагч биш, хорооны нийгмийн ажилтан биш, харин тэдэнтэй хамт амьдарч тэдний дундаас гарч ирсэн, өөрчлөлтөд тэмүүлсэн манлайлагч хамгийн сайн ойлгоно. Тэрэнтэй ажилладаг тэднээс цэрвэхгүй ажилладаг төрийн бус байгууллагын ажилтан л чадна.   -Хэдхэн хоногийн өмнө Хан-Уул дүүргийн Соёлын төвийн орчимд нэгэн хүнсний дэлгүүр 12 настай хүүхдэд архи худалдаалсан тухай мэдээлэл гарсан. Насанд хүрээгүй хүүхдэд архи худалдаалж байгаа эдгээр байгууллагуудтай ямар хариуцлага тооцох вэ? -Насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа худалдаалахгүй гэсэн хууль бий. Гэхдээ энэ  хууль хэрэгждэггүй. Ямартай ч архи согтууруулах ундаа худалдаалахтай холбоотой хуулийн шинэчилсэн найруулгийг боловсруулж байна. Түүнд хэрвээ насанд хүрээгүй хүүхдэд архи худалдаалсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж оруулж байгаа. Мөн архи худалдаалдаг дэлгүүрүүдийг камержуулах ёстой гэсэн заалт оруулсан.   Бусад улс оронд насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа худалдаалбал томоохон асуудал үүсдэг. Тодруулбал, тухайн дэлгүүрт маш өндөр торгууль ноогдуулж,  худалдагчийг ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авдаг. Энэ асуудлыг иргэний нийгмийн хяналтад оруулсан. Манай хуульд заасан хамгийн дээд хэмжээгээр торгоно. Гэхдээ насанд хүрээгүй хүүхдэд архи худалдаалсан хэмээн торгосон тухай би л лав сонссоогүй.   -Худалдаа эрхэлж байгаа тухайн хүний ухамсарын асуудал боловч тэр хүмүүс үр хүүхддээ хэзээ ч архи зараад зогсож байхгүй. Тэгэхээр энэ нь асуудлыг яаж шийдэж, хараа хяналттай болгох вэ? -Архи согтууруулах ундааг хүнсний дэлгүүрт худалдаалахыг хориглоно гэсэн заалт шинээр оруулж байгаа. Учир нь архи согтууруулах ундаа гэдэг хүнсний бүтээгдэхүүн биш. Энэхүү хуулинд архи согтууруулах ундаа худалдаалдаг дагнасан тусгай дэлгүүрт зарна гэсэн заалт оруулсан. Тэгэхдээ тухайн худалдааны төвд ажиллах боловсон хүчинг сургаж, архи согтууруулах ундаа худаладаалах хуулийн талаарх мэдэлэгийг нь дэшлүүлнэ. Тиймээс худалдагчаа сургалтад суулгах, архины худалдаа эрхэлж буй газраа камержуулсан  байх гэсэн шаардлага тавина.  Түүнчлэн тухайн дэлгүүр болон худалдагчтай гэрээ хийх заалтыг мөн оруулж өгсөн. Ингэсэн цагт л хэрэгжих боломжтой.   -Шинэ оны өмнөхөн ёсөн настай хүүхэд амиа хорлолоо гэх мэдээлэл гарч байсан. Ер нь хүүхэд амиа хорлох нь стресст орсных уу, аль эсвэл тэр хүүхдэд ирсэн дарамт шахалтаас үүдэлтэй юм болов уу? -Юуны өмнө тэр хүүхэд үнэхээр өөрийгөө боомилсон юм уу, үгүй юм уу гэдгийг үнэн зөвөөр тогтоох нь чухал. Ер нь хүүхэд өөрийгөө боомилох нь маш ховор. Өсвөр насны хүүхдийн хувьд бүтэлгүй анхны дурлал, сэтгэл санааны хямралаас үүдэлтэй амиа хорлох тохиолдол гардаг. Гэтэл 12 нас хүрээгүй хүүхдүүд амиа хорлох нь маш ховор. Учир нь тэд зөвхөн “Би том болоод” гэж урагшаа тэмүүлж амьдардаг. Үхлийн тухай боддоггүй нас. Хэрэв үнэхээр хорлосон байлаа гэхэд тэр хүүхэл маш их дарамтан дор амьдарч байсан гэсэн үг.   Тиймээс эцэг, эх болон түүний сурч, амьдарч байсан орчинг шалгах ёстой.  Учир нь хараа хяналтгүй хүүхдүүд эрх чөлөө хайж гудамжинд гардаг. Хүчирхийллийн дарамтанд байсан хүүхдүүд гудамжинд гарч, эрх чөлөөтэй байхыг хүсдэг. Тиймээс хүүхдийн асуудлыг их нарийн авч үзэх хэрэгтэй.   П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. ADITYA:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2025-06-03
DR. ADITYA:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2025-06-03
Хүний эрх гэж ярих эрх энэ АН-д байгаа юм уу. Одоо ч АН-ын хаанчлал эхэллээ, хүний эрх энэ тэр гэх шаардлага байхгүй болсон. Цаасан дээрхи ардчилал яллаа
2012-07-10
Zochin:
Erunhiilugchiin hunii erhii ZUVLUH GUAI. Tsaana chini hunii erh zurchigduud baigaag harj,sonsoj baina uu. Zuvluhiinhee ajlyg oligtoi hiigeech
2012-05-10
сосормаа:
Зөвлөхийнхөө ажлыг хийгээч Орой бүр ТВээр АНын сурталчилгааг хийдэг ерөнхийлөгчийн зөвлөх хүүхнүүд ичээсэй
2012-04-04
Teneg avgai:
Turiin gadna ch geh shig... chi dotor n bgaan bishuu? tegeed daguulaad dotor n orooch teneg avgai. neeh surhii tsarai gargachaad end tend ochood ineedtei teneg yum yum medehgyi hun yum yarij bgaa yum shig yariad alialagch tsarailaad yavdiin
2012-04-04
ene neg teneg avgaig yamarch udaan blgadag yum be songuuli hiih geed bur yadchih yumaa chaavaasdaa
2012-04-04
Ene balai eronhiilogchiin erguu zovlohuud eelj eeljeeree hudlaa yariad baih yum
2012-04-03
DAMDIN:
Үнэн хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэгчээр үнэнийг дуугарч байгаа хүнийг битгий буруутгаачээ. Сосормаад хийсэн бүтээсэн зүйл маш их бий. Монголд анх удаа гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж дуугарч, үйл ажиллагааг 1995 оноос эхлүүлж ирсэн нийгэмд тодорхой хийсэн бүтээсэн юмтай хүн шүү. Олон ч хүнд туслалцаа үзүүлж, амьдралд нь өөрчлөлт гаргаж чадсанд харин баярлаачээ, нөхдүүдээ
2012-04-03
22:
Энд сэтгэгдэл бичсэн зарим хүмүүсийг гайхаж байна. Болж бүтэхгүй байгаа асуудлыг ярьж, хэлэлцэж байж л шийдэх гарцаа олдог биз дээ? Энэ ярилцлага сонгуультай ямар хамаатай юм бэ? Юм л бол улс төржиж, хуйларч байхаа болимоор юм. Үнэхээр хүүхдийн төлөө олон байгууллага байдаг ч хүүхдийн эрх байнга л зөрчигдөж байгаа нь нууц биш. Тэдний төлөө дуугарч байгаад нь баярлах хэрэгтэй шүү.
2012-04-02
od:
uneheer chuhal asuudal yarisan ba,humuusee songuuli gej harahaasaa umnu asuudliig ni olj haraachee, sosormaa huuhed emgteichuudiin asuudlaar zuvhun odoo duugarch baigaa yum bish, olon jil ene asuudlaar ajjiilaj duugarch baigaa gedgiig olon hun medne.
2012-04-02
Байгалмаа:
Ene ni yamar negen songuulitai holbogvi bolov uu. Vneheer l onoodor Mongoliin niigemd tulgamdaad bga, zailshgvi zohitsuulah, shiidverleh asuudal boljee. Chuhal asuudliig hondoj tavij bgaad talarkhaltai bna shvv.
2012-04-02
Санал:
Гадаада амьдарч байгаа Монголхүүхдийн асуудлыг хэн ч ярьдаггү йшүү дээ. Энэ асуудлын хэн ярих нь чухал биш. Харин хөндөж ярьж багйаа нь чухал. тэр тусмаа сонгуулийн өмнө ярих асуудал мөн шүү дээ. Сая Солонгост нэг Монгол эмэгтэй хүүхдээ зочид буудалд төрүүлээд хаяад явсан байна. Гэтэл энэ тохиолдолд ЭСЯ хэрхэн ажиллах ёстой вэв Хэн ч ярихгүй байнав Хэвлэлээр л дурдаа өнгөрөх юм
2012-04-02
tseegii:
Sosormaa ix unen baidliig mederch bichsen bna. Xarin 1-2 jiliin omnoos l yarij exlex bsan yum daa. Chamaig xuchirxiilliin esreg toviin darga baixaas ni medex yum.Mongol xun bur unshix l yostoi niitlel bna da. Odoo boloxoor chamaig songuuli doxoxoor ingej xuuxded xairtai bolj bna gej xelj bna zarim neg oilgolt muutai xumuus ni. Xerev songuulid neree devshuulbel demjix bolno oo. Amjilt sain saixniig xusie.
2012-04-02
od:
uneheer chuhal asuudal yarisan ba,humuusee songuuli gej harahaasaa umnu asuudliig ni olj haraachee, sosormaa huuhed emgteichuudiin asuudlaar zuvhun odoo duugarch baigaa yum bish, olon jil ene asuudlaar ajjiilaj duugarch baigaa gedgiig olon hun medne.
irgen:
ene songuulid oroh sanaa bhdaa.... tegehdee ta arai boloogui yum bna shuu bolovsrol tv deer yvj baigaa nevterguulegaas harahd jhn deerelhuu yaridag boslon bna lee ih hurald orood suuchihval buur deerel hu yaridag boloh bhdaa...
2012-04-02
Иргэн сосор:
Хэхэ сонгуульд нэр дэвших санаатай ккк
2012-04-02
bnbnbbnbmn:
TENEG AVGAI BOLIOSOI BILEE.
2012-04-01
irgenbm:
yriaal baidag yriaal baidag.oorchlogdson zvil baihgvi.bvgdeeree yriaanii solioorold orzon.tegeed medeed baigaa ym bol ajilaa hiildee hiij chadah ym gej baihgvi orovdmoor ulsuuddaa.
2012-04-01
3 жил зөвлөх хийхдээ юу хийсэн юм сонгууль дөхөхөөр солиороод хүүхдэд хайртай эмээ болоод сосормаа зөөлөн сандалтайгаа зайлаа
2012-04-01
сормаа.:
энэ нэг үсээ байнга сэнсдсэн хүүхэн чинь харахад ямар ядаргаатай юм бэ.
2012-04-01
hudlaa yrih gej... udiin, tsai, eruul mongol huuhed geh meteer neg uye bodvol gaigui bga shu. songuuli duhuhuur huuhded bas mungu amlah ni dee
2012-03-31
¯ÍÝÍ ¯Ã:
ОЛОН ЮМ ХУДАд ЯРИЛГҮЙ АЖЛАА ХИЙ.УРДАХ АЖЛАА ХИЙХГҮЙ ЮМ ЮМ РУУ ОРСОН ЭМЭГТЭЙ БАЙНА ЛЭЭ НААДАХ ЧИНь.ШҮҮМЖЛЭЛ АВ,ЧАМд Л ХЭРЭГТЭЙ БАЙХ
2012-03-31
huurhiiduu eeriigee mundag hun gej oilguulah gej yadaj baigaa yadruuhan emegtei baina.ue ue yariltslag egehees tsaashgui hooson tolgoitoi yag Elbegdorjtoigoo taarsan amitan baina bilee
2012-03-31
Bolormaa:
Sosormaa egchee sain baina uu? Ta sanaj baigaa bol bi oyutan baihdaa tantai hamt Huchirhiiliin Esreg Tuvd hamt ajillaj baisan emegtei baina. Tanaas ih ym sursan shuu. Taniig ger buliin asuudlaar olon zuil hiij chadna gedegt itgeltei baigaa
2012-03-31
aruina:
tainii arhinii esreg hiij bga temtseliig chin demjdeg shuu. arhinii esreg sain huuli gargaarai amjilt
2012-03-31
олон хүүхэдтэй аавуудын тухай монгол улсад нэгж хууль байхгүй. Тэд жинхэнэ бор зүрхээрээ амьдрагсад. Үүнийг анхааралдаа аваарай
2012-03-31
MARSHAL:
Mongol hunii Zaaval unshih eostoi niitlel... http://hamugmongol.mn/news/show/id/1316
2012-03-31
http://www.youtube.com/watch?v=BpJQGmMNGfc
2012-03-31
Photshop:
Ene khuniig Denvert harsan um baina.
2012-03-31
hudlaa yrih gej... udiin, tsai, eruul mongol huuhed geh meteer neg uye bodvol gaigui bga shu. songuuli duhuhuur huuhded bas mungu amlah ni dee