
Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 16-18-ны хооронд болох Гран-при тэмцээнд оролцохоор өчигдөр орой эх орноосоо мордлоо. Уг тэмцээн нь Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо болох юм.
Тус тэмцээнд Монголын баг тамирчид эрэгтэй ес, эмэгтэй дөрөв, нийт 13 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно. Баг тамирчид жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжиннямын удирдлага дор зодоглож байгаа юм. Тэгэхээр О.Балжинням аваргын хувьд шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа хүлээн авснаас хойшх анхны сорилтод орж байгаа гэхэд болно.
Абу Дабид болох Гран-при тэмцээний тухайд түрүүлсэн тамирчин 200 оноо авах боломжтой бол мөнгө, хүрэл медалийг 120, 80 оноо дагалдах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ