Муамар Каддафигийн хүүг хөлбөмбөгчийн үхэлд буруутгалаа
Ливийн Үндэсний зөвлөл Муамар Каддафигийн хүү Саади Каддафиг улсынхаа шигшээ багийн хөлбөмбөгч Башир Аль-Рианиг хөнөөсөн хэрэгт буруутгаж байна.
1975-1983 онд Ливийн хөлбөмбөгийн шигшээ багт тоглосон Аль-Риани нь 2005 оны арванхоёрдугаар сард бусдын гарт амь үрэгдсэн юм. Тэрээр Муамар Каддафигийн дэглэмийн эсрэг тэмцэгч байжээ. Тиймээс түүнийг хөнөөх даалгаврыг Саади Каддафиг өгсөн гэж сэжиглэж буй гэнэ.
Каддафигийн хүү Саади цагтаа Италийн “Перужа”, “Удинезе” зэрэг багт тоглож байсан юм. Түүнийг Ливийн нэг багт тоглож байхад Аль-Риани дасгалжуулагчаар нь ажиллаж байжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ