Шатахууны үнийг тогтвортой байлгана

img

Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензины тонн тутамд 150 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 190 00 төгрөг болгож, АИ-92 автобензины тонн тутамд 170 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 230 000 төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Харин дизелийн түлшинд 20 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээж 2010 оны 12-р сарын 10-ны өдрөөс эхлэн ногдуулахаар, бусад алслагдсан боомтоор орж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр болов.

Ингэснээр дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнэ харьцангуй тогтвортой байх боломж бүрдэж байна.

ОХУ-аас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний үнэ 2010 оны 12 дүгээр сард А-80 автобензин тонн тутамдаа 25 ам. доллар, АИ-92 автобензин 43 ам. доллараар буурч, дизелийн түлшнийх 10 ам. доллараар өсчээ.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ