Экспортын болон импортын тохирлын гэрчилгээнд дахин хяналт хийж байна

img

Засгийн Газрын нэг цонхны хөтөлбөрийн хүрээнд  Стандартчилал, хэмжил зүйн газраас аж ахуйн нэгж байгууллагуудад олгож байгаа экспортын болон импортын тохирлын гэрчилгээнд дахин хяналт хийж цахим хэлбэрт оруулах ажлаа эхэлжээ. Есдүгээр сард  СХЗГ-аас олгож байгаа уг гэрчилгээнүүдийг цахим хэлбэрт оруулснаар аж ахуйн нэгжүүдэд учирдаг байсан хүлээлт, болон хяналтын асуудлуудыг нааштайгаар шийдэж чадсан байна. Цаашид СХЗГ-аас 2012 онд багтааж нийт орон нутгийн салбарууд болон итгэмжлэгдсэн лабораториудыг цахим системд холбож, Гаалийн Ерөнхий Газар болон бусад холбогдох байгууллагуудтай цахим нэг цонхны үйлчилгээнд холбогдохоор төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

I am forever idnebted to you for this information.
2011-12-30