Монгол, Солонгосын талууд санамж бичигт гарын үсэг зурлаа

img

БНСУ-ын Гал түймэртэй тэмцэх байгууллагын нэгдсэн холбооноос Монгол Улсын Онцгой байдлын албанд гал унтраах  тусгай зориулалтын хоёр автомашиныг хүлээлгэж өглөө. Тус автомашинууд нь иж бүрэн тоноглолтой, аврагч, гал сөнөөгчийн өмсөх хувцас, галын хошуу, хоолой зэрэг дагалдах тоноглол, багаж хэрэгсэлтэйгээр ирж байгаа юм. Мөн Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг гал түймэртэй тэмцэх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон БНСУ-ын Гал түймэртэй тэмцэх байгууллагуудын нэгдсэн холбоо харилцан тохиролцож, гал түймэртэй тэмцэх техник, хэрэгслийн дэмжлэг үзүүлэх тухай санамж бичигт хоёр тал гарын үсэг зурлаа.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ