“Чингис хаан” олон улсын буудал зорчигч үйлчилгээний талбайг нэмэгдүүлнэ

img

Олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо нэмэгдэж “Чингис хаан” Олон улсын буудлын ачаалал өмнөх жилүүдээс эрс өсч, үндэсний авиакомпаниуд агаарын хөлгийн паркаа шинэчлэж байгаатай холбогдуулан ИНЕГ-ын даргын тушаалаар тус нисэх буудлын заал танхимын ашиглалтыг сайжруулах ажлын хэсэг байгуулагджээ. Тус ажлын хэсэг нь мөн 2016 онд ашиглалтанд орох Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааг байгуулах ба бүтэц зохион байгуулалт, зорилгыг тодорхойлох юм. Мөн Олон улсын нисэх буудлын агаарын хөлөг, зорчигч, ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, 2016 онд ашиглалтанд орох Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын үйл ажиллагаа эхэлтэл “Чингис хаан” Олон улсын буудлын одоо ашиглагдаж байгаа талбайг шинэчлэн зохион байгуулах, өргөтгөх, бүртгэл хяналт, авто зогсоол, агаарын хөлгийн зогсоол, хөөрч буух зурвасын ашиглалтад бодлогын зохицуулалт хийж ирэх сарын нэгний дотор ИНЕГ-ын даргын зөвлөлд танилцуулахаар ажиллаж байна. Дээрх ажлыг гүйцэтгэсэнээр Олон улсын буудалд үйл ажиллагаа явуулж буй олон нийтийн үйлчилгээний газар цөөрч, үйлчилгээний чанарт ахиц гарц, олон улсын болон орон нутгийн зорчигчдын талбай 40 хувь нэмэгдэх төдийгүй 2016 онд шинэ нисэх буудал ашиглалтанд орох хүртэлх ачааллыг даах хэмжээнд хүрнэ хэмээн тооцож буй юм. Өнгөрсөн оны наймдугаар сартай харьцуулахад энэ оны наймдугаар сард Иргэний нисэхийн салбарын зорчигч тээвэрлэлт 43 хувь, ачаа тээвэрлэлт 47 хувиар өссөн байна. Энэ үзүүлэлт цаашид өсөх хандлага ажиглагдаж байгаа тул ИНЕГ-аас дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дэлхийн кино чартад тэргүүлж байгаа кинонуудыг эндээс хvлээн авч vзээрэй www.terguun.net
2011-10-14
boljdee
2011-10-14