Хүний эрхийг хамгаалах чиглэлээр мэтгэлцлээ

img

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээс санаачлан Монгол Улсад Хууль зүй, дотоод хэргийн алба үүсч хөгжсөний 100 жилийн ой, нийслэл хот үүсч байгуулагдасны 372 жилийн ой, Олон улсын хүний эрхийн өдрийг угтаж нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны алба хаагчдын нийслэл хотод тулгамдаж буй асуудлын тухай болон хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр мэдлэгийг дээшлүүлэх, Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, нийслэлийн төлөвлөгөөний биелэлтийг эрчимжүүлэх зорилгоор мэтгэлцээний тэмцээнийг өчигдөр зохион байгууллаа. Мэтгэлцээний тэмцээнд албан хаагчид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр,  эдийн засаг, нийгмийн зорилтын хүрээнд тулгамдаж буй асуудлуудаар мэтгэлцлээ. Тухайлбал, Оршин суугчдын татварын тогтолцоог бий болгосноор хотын хүн амын тоо буурна. Нийслэлийн гэр хорооллыг барилгажуулахын тулд гэр хорооллын айлуудын газрыг албадан хураах нь зөв. Хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд нүүрснээс татгалзах ёстой. Архины үнийг нэмэх, үйлдвэрийн тоог багасгах нь архидалт багасгахад нөлөөлнө. Орон нутгаас хот руу явагдах шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ёстой. Төрийн байгууллагууд болон захуудыг хотоос гадагш гаргаснаар хотын ачаалал багасна. Хотын иргэд гудамж зам талбай нийтийн эзэмшлийн байгууламжийг бохирдуулсан этгээдийг илрүүлж мэдээлсэнийхээ төлөө  урамшуулал авах ёстой. Нийслэл хот санхүүгийн хувьд бие даасан байх ёстой. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал байнгын ажиллагаатай байх хэрэгтэй зэрэг асуулт тавьж багууд хоорондоо мэтгэлцсэн юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ßã òèéì áàéíà. õîòûí çàõèðãàà ñ¿¿ëèéí æèë¿¿äýä äýýðýì äàðàíãóéëàëûí áàéãóóëëàãà áîëñîí. Õîòûí èðãýä á¿ð äàñ÷èõñàí èíýýäýìòýé þì. Õîòûí àëáàä õ¿íèé ýðõèéí ìýäëýãã¿é íîâøíóóä. íýãèéã íü áóóäàæ àëáàë àðä÷èëàë òîãòîíî. Äýëã¿¿ðò ãàð áóó çàðäàã áîëáîë á¿õ þì àÿíäàà ãîðèìîíäîî îðíî.
2011-10-14
энд ямарч хүний эрхийн байгууллагууд оролцоогүй. зүгээр Мөнхбаярын хавнууд хоорондоо хуцалдсан л байхгүй юу. жил болгон 3-5 тэрбумыг утаа арилгана гэж төсвөөс авчаад түүнийгээ идэж уучаад эцэст нь халдаггүй зуух асдаггүй шахмал шар шавартай хоьлсон нүүрсний нунтаг хог тарааж түүнийгээ авахгүй бол хөөнө гэж дарамталж хүчээр ард түмнээ дарамталж байгаа нь тэгээд эрхийн асуудал мөн үү. өчнөөн дэлгүүр павилионуудыг цагдаагаар түрий барин буулгаад оронд нь эрх мэдэлтэнгүүдийн барилга бариулах зөвшөөрөл өгч байгаа нь эрхийн асуудал уу. гудамд орон гэргүй хүмүүст зориулсан нийгмийн халамжийн бодлогны оронд 21000 төгрөг тарааж өл ч биш хөл ч биш залгуулах хавтгайруулсан бодлогоор юмны үнэ өсгөж шинэ шинэ траншейныхныг төрүүлж байгаа нь эрхийн асуудал юм байх даа. Ийм л асуудлаар хүний эрхийг ярихаас биш дарангуйлагчид хоорондоо хүний эрх ярих ч ёстой худлаа байлгүй
2011-10-14