Бүх нийтээр мод тарих өдөр 150 мод тарьжээ

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь  долоо хоногийн “Бямба” гаригийг бүх нийтээр мод тарих өдөр болгосон билээ. Мөн   Монгол Улсын “Ойн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлд зааснаар жил бүр 16 насанд хүрсэн иргэн бүр 1, аж ахуйн нэгж, байгууллага 5-аас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах үүрэгтэй  ба  өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана гэж заасан байда. Тэгвэл Багануур дүүргийн  байгууллага, аж ахуйн нэгж, иргэд  2011 оны 10 дугаар сарын 08, 09-ны “өдрүүдэд “Бүх нийтээр мод тарих” ажлыг зохион байгууллаа. Дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Хуцаагийн далангийн дагуух  “Аз жаргалын төгөл”-д 1300 ширхэг хайлаас нөхөн тарилтаар, Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Статистикийн хэлтэс  ажилтан албан хаагчид  150 гаруй мод тарьжээ. Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллагууд өөрийн эзэмшлийн талбайд мод тарих ажлыг тарих бөгөөд тарих боломжгүй тохиолдолд дүүргийн ИТХ-ийн 2011 оны  35 дугаар тогтоолоор батлагдсан “ Байгаль сангийн дүрэм”-ийн дагуу 1 модыг 5500 төгрөгөөр тооцож модны үнийг төлөх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

lhagvaa:
Sain bainuu mod taridag heseg buleg humuustei negdmeer bn holboo bariarai sain duriin hun bnaa 95809584 esvel lhagvaa_9140@yahoo.com
2012-02-04