Ч.Тамир: Гаалийн ерөнхий газрын дэд дарга гэмт хэрэгт холбогдолгүй

img

Хил гаалиар хориглосон бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр орж ирж буй    зөрчил нэмэгдсэнтэй  холбоотой Гаалийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ч.Тамираас дараахи асуултад хариулт авлаа.

- Сүүлийн үед гаалиар  оруулж ирэхийг хориглосон бараа бүтээгдэхүүнтэй холбоотой хэчнээн зөрчил илэрсэн бэ?

- 2012 оны эхний  хоёр сарын байдлаар Монгол Улсын хил гаалиар оруулж ирэхийг хориглосон бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлсэнтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй   14  үйлдэл гарсан. Монгол улсын хил гаалийн  хууль тогтоомж зөрчсөн  394 захиргааны зөрчил бүртгэгдсэн.   Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Харин захиргааны шинжтэй үйлдэлд  нийтдээ 47.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан  үзүүлэлтэй байна.  Энэхүү зөрчлийг ангилж үзвэл нийтдээ 60 хувь нь иргэд, 40 гаруй хувь нь аж ахуйн нэгж байгууллага  холбогджээ. Ихэнх зөрчил импортын урсгал дээр гарч байна.  Нийтдээ өнгөрөгч хоёр сарын байдлаар 24.5 сая төгрөгийн барааг улсын орлого болгосон гэсэн мэдээлэл бий. Харин гэмт хэргийн шинжтэй  үйлдлийн улмаас хураагдсан бараа бүтээгдэхүүн нь ихэнхдээ хориглосон бүтээгдэхүүн байдаг. Тухайлбал хөлдөөсөн чоно, тарвага зэрэг амьтны арьсыг хилээр гаргахыг завдсан тохиолдол цөөнгүй. Үүнээс гадна хууль зөрчин  эм эмийн бүтээгдэхүүн оруулж ирсэн тохиолдол олон.

-Эмийн бүтээгдэхүүнтэй холбоотой  хилээр орж ирсэн тодорхой баримт дурдаач?

-Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл шаарддаг эм эмийн бүтээгдэхүүнийг хил гаалиар оруулж ирсэн зөрчил бий.  Өнгөрөгч гуравдугаар сард  нийт 7 сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий эмийн бүтээгдэхүүнийг  Сэлэнгийн гаалиар орж иржээ. Мөн өнгөрөгч гуравдугаар сард шар  алтны хэлбэр дүрсийг нь өөрчилж хилийн чандад гаргахыг завдсан хэргийг гаалийн байцаагч нар илрүүлсэн. Тухайлбал өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Замын-Үүдийн гаалиар Монгол Улсын иргэн 215 грамм цэвэр алтыг биедээ нууж гаргахыг завдсан тохиолдол гарлаа. Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Замын-Үүдийн Гаалийн газрын улсын байцаагч илрүүлж  холбогдох хууль хяналтын байгуулагад нь шилжүүлсэн. Хоёрдугаар сард Өмнөговь аймгийн Гашуунсухайтын  хилээр Монгол Улсын  иргэн ачааны автомашины эд ангидаа 160 грамм алтын нуун дарагдуулж гаргахыг завдсан хэрэг ч илэрсэн.

-Хар тамхины бүлгийн эм бэлдмэлтэй холбоотой хэргүүд илэрсэн үү?

-Өнгөрөгч  энэ 2011 онд  1.6  кг геройны төрлийн мансууруулах бодис монголоос хятад руу авч гарах гэж байсан этгээдийг Замын-Үүдийн гаалийн хяналт шалгалтын явцад илрүүлсэн. Уг хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгаж байна. Холбогдогч нь монгол хүн. Түүнчлэн  Буянт-Ухаагийн гаалиар 1. 4 кг геройн гаргах гэж байсан зорчигчийг ч  илрүүлээд холбогдох байгууллагад шилжүүлсэн. Гаалийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу хил гаалиар орж гарч буй бараа бүтээгдэхүүнд хяналт тавьдаг. Энэхүү хяналтын явцад улсын хилээр оруулж ирэхийг хориглосон бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээнэ. Хязгаарлассан бараа бүтээгдэхүүнд холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан байхыг шаардана. Бусад барааны  хувьд гадаад худалдааны гэрээний үндсэн дээр гаальд мэдүүлгээ өгч зохих ёсны дагуу татвар хураамжаа  төлсөн нэвтрүүлэх шаардлагатай. Гэтэл зарим тохиолдолд гаалийн харилцаанд оролцож буй аж ахуйн нэгж байгууллага, иргэд санаатай болон болгоомжгүй үйлдлээсээ үүдэн гаалийн хууль  тогтоомж зөрчдөг тохиолдол сүүлийн үед буурахгүй байна. Тухайлбал  2012 оны эхний хоёр сарын байдлаар 322 захиргааны зөрчил илэрсэн байх жишээтэй. Захиргааны зөрчлийг  сүүлийн  гурван жилийн байдлаар авч үзвэл бага зэргийн өсөлттэй гарч байгаа. Гэмт  хэргийн шинжтэй үйлдлүүд  ч илэрдэг. Тухайлбал шар алтыг хууль бусаар гаргахыг завдсан үйлдэл удаа дараа гарч байна. Дээр  ч баримт дурдсан байгаа. Монгол улсад агнахыг хориглосон бүтээгдэхүүнийг хилээр хууль бусаар гаргаж байна. Тиймээс иргэд аж ахуйн нэгж байгууллага гаалийн харилцаанд орохдоо ямар төрлийн барааг хилээр нэвтрүүлэхийг  хориглосон байдаг эсэхийг мэдэх шаардлагатай.  Тэгэхгүй бол  хууль бус үйлдлийг илрүүлэхэд иргэд ихэвчлэн хилээр оруулахыг хориглосныг мэддэхгүй гэсэн хариулт  өгч байх нь элбэг. Гэтэл аль эрт  хууль тогтоомж нь батлагдсан хэрэгжиж байгааг иргэд   мэдэхгүй тохиодол ч бий. Аж ахуйн нэгж байгууллага ч хууль тогтоомжоо  сайн судлах хэрэгтэй.

-Мансууруулах бодисыг хилээр орж гарч буйг яаж илрүүлж байна вэ. Техник тоног төхөөрмж орчин үеийн шаардлагад нийцэж байна уу?

-Гааль, хуулийн байгууллагын анхаарлын төвд байдаг гол зүйл бол хар тамхины бүлгийн эм  бэлдмэлийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байхад хяналт тавьж ажиллах ёстой. Тиймээс манай байгууллага  Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Дэлхийн гаалийн байгуулага, Монгол Улсын  Гаалийнбайгууллагатай хамтран ажилладаг. Хилийн чандад хууль бусаар ажиллаж буй этгээдүүд монголыг дамжин өнгөрүүлэх  газар болгохоос урьдчлан сэргийлэх сэрэмжлүүлэг гаргасан.  Түүнчлэн томоохон боомтуудад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатор төвийг байгуулсан. Бүх боомтуудад хар тамхи илрүүлэх эрэлч нохой  ажиллаж байна.  Нохойнууд гаалийн хяналт шалгалтын явцад зорчигчдийн ачаа тээшнээс хууль бус бараа бүтээгдэхүүнийг  илрүүллэг. Мөн гаалийн   байцаагч нарыг мэргэшүүлж сургаж байгаа.

Төрийн нууцтай холбоотой баримт бичгийг гаргахыг завдсан тохиолдол бий юу?

-Ер нь  хууль бусаар бичиг баримт, лиценз  зөвшөөрөл, газар зүйн зураг, зураглал улсын хилээр нэвтрүүлж буй тохиолдолд үүнийг ямар зорилгоор  юунд хэрэглэх эсэх нь тодорхой байх ёстой. Тэгээд заавал төрийн байгууллагын хяналтад дор зөвшөөрлөөр нэвтрэх ёстой. Ерөнхийдөө байгалийн зураглал, атлас бол танин  мэдэхгүйн зорилгоор хилээр нэвтрүүлж болно. Гэтэл газар зүйн зураглал ашигт малтмалын зураг нь Монгол  улсын онцгой эд зүйл болдог. Тиймээс эдгээр эд зүйлд хатуу хяналт тавина. Хэрэг, зөрчлийн хувьд   энэ оны хоёрдугаар сард Монгол улсын иргэн өмнөд хөршөөс орж ирэхдээ газрын зураг авч яваад баригдсан. Уг хэргийг Тагнуулын байгууллагад шилжүүлсэн. Тагнуулын байгууллага  санаатай үйлдэл мөн эсэхийг тогтооно.

-Гаалийн ажилтнууд хууль бус бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхэд хамтран оролцож хэрэгт татагдсан тухай мэдээлэл бишгүй бий. Яг гэм буруу нь  шүүхээр тогтоогдсон нь хэд вэ?

-Зөв мэдээллийг иргэдэд өгөх ёстой. Ихэнх хэвлэл мэдээллээр нотлогдоогүй хэргийн талаар мэдээлэл цацдаг.  Гаалийн байгууллагын дэд дарга  болон   20 орчим байцаагч нар шалгагдаж байна гэсэн ташаа мэдээлэл Өглөөний сонинд гарсан. Энэ бол ор үндэслэлгүй зүйл. Яг өнөөдрийн байдлаар  хилээр хууль бус  бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд хамтран оролцсон гэмэн үндэслэлээр  хоёр хүн шалгагдаж байна. Тэд өмнө нь  гаалийн албанд ажиллаж байгаад халагдсан.  Тэр хоёр хүний гэм буруутай эсэхийг тогтоохоорУлсын  Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байна.

Н.Түвшин

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ded gej Murat uu.
2012-04-05
dorj:
choiriin samar gargasan 10aad baitsaagch nar chin aysiin ded darga asan chin oroltsoogyi yu
2012-04-04
Манайх 1ОО% оргиналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОООзахиа с о м-оос сонирхоорой. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООзахиа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр
2012-04-04