22.0 мянган тонноор илүү хүнсний ногоо хураажээ

img

Улсын хэмжээгээр  аравдугаар сарын 1-ний байдлаар 359.6 мянган  тонн  үр тариа, 182.9 мянган тонн төмс, 88.9 мянган тонн  хүнсний ногоо хурааж, 1009.4 мянган тонн  хадлан, 27.9 мянган тонн  гар тэжээл, 361.1 тонн  дарш бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс үр тариа 110.9 мянган тонн  буюу 44.6 хувь, төмс 55.4 мянган тонн  буюу 43.5 хувь, хүнсний ногоо 22.0 мянган тонн  буюу 32.8 хувь, хадлан 21.7 мянган тонн  буюу 2.2 хувь, гар тэжээл 7.1 мянган тонн  буюу 33.9 хувь, дарш 23.9 тонн  буюу 7.1 хувиар их байна. Мөн улсын хэмжээгээр  энэ оны эхний 9 сард өнгөрөгч  оны эцэст тоологдсон төллөх насны нийт 15.5 сая эх малын 13.0 сая эх мал буюу 83.6 хувь нь төллөсөн байна.   Гарсан төлийн 97.1 хувь буюу 12.7 сая төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5.2 сая буюу 69.2 хувиар их байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

za ashgui dee
2011-10-14