Газрын тос, нүүрсний үйлдвэрлэл нэмэгджээ

img

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл  оны эхний 9 сард 1470.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 129.5 тэрбум төгрөг  буюу 9.7 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.4 хувиас 2.2 дахин; жимсний компот, талх, сүлжмэл эдлэл, самнасан ноолуур, жүүс, хиамны зүйл, архи, шар айраг, цемент, шахмал түлш, тамхи, амтат ус, ундаа, хивс, цахилгааны утас зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.2 хувиас 10.8 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Улсын хэмжээнд  мөн оны эхний 9 сард нийт 258.1 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 114.4 тэрбум төгрөг буюу 79.6 хувиар өссөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ