Бекхэм бусдын багт тоглох биш өөрөө багтай болно
Английн хөлбөмбөгч Дэвид Бекхэм Америкт хөлбөмбөгийн хөгжлийн үр тарихаар “Лос-Анжелес Гэлакси” багт очоод хэдэн жилийн нүүр үзлээ. Ирэх жил түүний багтайгаа байгуулсан гэрээ дуусгавар болно. Бекхэм гэрээгээ сунгах эсэх нь тодорхой бус байгаа бөгөөд сүүлийн мэдээгээр бол тэр бусдын багт тоглох бус өөрөө баг байгуулах хүсэлтэй байгаа ажээ. Дэвид өөрийнхөө багийнхаа өмсгөлтэй талбайд гарч, хүссэнээрээ тоглож байх төлөвлөгөөтэй байж магадгүй гэнэ. Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ