Гути баяраа хэтрүүлээд, хүний аминд хүрэх шахав
“Реал”-ын мөнхийн цэрэг гэгдэж байсан ч гэнэтхэн багтаа хэрэггүй хүнд тооцогдон, тамирчны хувьд ахмад насандаа багаасаа салж, Туркийн “Бешикташ”-т хүчин зүтгэхээр болсон Гути багагүй наргиж цэнгэдэг болжээ. Туркийн лигийн тэмцээнд “Бурсаспор”-ыг хожсоныхоо дараа Гути нохой гурав харагдтал уусан гэнэ. Харамсалтай нь өглөөний дөрвөн цагт гэр рүүгээ харих замдаа түүний цагаан өнгийн Range Rover автобустай мөргөлдөж, их эвдэрчээ. Азтай нь энэ авто осолд нэг ч хүн бэртээгүй аж. Харин Гути осол хийсэн эсэхээ ч сайн ухаарахгүй байсаар цагдаагийн хэсгийг зорьжээ. Түүний жолоо барих эрхийг хагас жилээр хасч, их хэмжээний мөнгөн торгууль тавьсан байна. Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ