Бирмд үндэстэн хоорондын тэмцэл өргөжиж магадгүй байна

img

Бирм-Дайн

Бирмийн цэргийн дэглэмт засгийн газар үндэстний цөөнхийн зэвсэгт бүлгүүдийн зэвсгийг хурааж, хилийн цэрэгт нэгтгэх гэж оролдсон нь тэдний хооронд зэвсэгт мөргөөлдөөн гарахад хүргэсэн. Дургүйцсэн зарим  үндэстний цөөнх бүлгүүд засгийн газрын цэргүүдтэй хийж болзошгүй тулалалдаанд бэлдэж байна.

Эдгээр бэлтгэгдэж байгаа цэргүүд бол цэргийн дэглэмт засгийн газрын эсрэг болзошгүй томоохон хэмжээний туалалдаанд бэлдэж байгаа үндэстний цөөнх болох Хятад үндэстэн голдуу байдаг ШАН бүлгийн албан хаагчид юм. Энэ бүлэг Бирмийн багахан газрыг хяналтандаа байлгадаг. Тэдний удирдагч хэлэхдээ  “Бирмийн шинэ засгийн газар үндэстний цөөнхөд зориулсан бодлого явуулахгүй байна. Тэд зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа нөхцөлөд тэдний эсрэг тэмцэл хүрээгээ тэлж болох юм” гэж ярьж байна. Өнгөрсөн сард хэдэн мянган иргэд дайнаас дүрвэж Тайландын хилтэй ойр Майвори  жижиг тосгонд иржээ. Засгийн газрын эрх баригчид Үндэстний цөөнх болох Ардчилсан Буддист армийг татан буулгаж хилийн цэрэгтэй нэгтгэх гэснээс зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ. Цэргийн дэглэмт засгийн газрын эрх баригчид үндэстний цөөнх бүлгүүдийн зэвсгийг хурааж, хил дагуух цэрэг армид  тараан байрлуулах гэж байгаа нь заримынх нь дургуйг хүргэжээ. Үндэстний цөөнхийн армиудыг нэгтгэвэл засгийн газрын цэрэг армитай хүчний хувьд ойролцоо очно гэж ШАН бүлгийн удирдагчид тооцоолж байгаа юм байна. Цөллөгөнд байгаа зарим Бирмчүүд Засгийн газрын цэрэг жижиг бүлгүүдийг хүйс тэмтэрнэ гэж үзэж байгаа бол Үндэстний цөөнх бүлгүүд хяналтдаа байлгадаг нутаг дэвсгэрээ хамгаалахын төлөө эцсээ хүртэл тэмцэхээ мэдэгдээд байгаа. Иргэний дайн өргөжвөл бүс нутагт тогтворгүй байдал үүсч, худалдаа болон дүрвэгсдийн асуудал  Хятад, Тайланд улсуудад хүндрэл учруулна гэж олон улсын ажиглагчид үзэж байна.

Н. ЭРДЭНЭБОЛОР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ