
Афганистаны хойд хэсгийн Мармаль цэргийн баазын гуанзанд хооллосон НАТО-гийн 200 цэрэг хоолны хордлогод оржээ. Тэдний ихэнх нь германы цэргийн албан хаагчид байна.
Энэ үйл явдлаас болоод “тус баазын цэргүүдийн байлдах чадвар алдагдаагүй гэж” ХБНГУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ. Одоогоор хоолны хордлого юунаас болсон нь тодорхойгүй байна. Юунаас хордсон нь одоохондоо тодорхой бус байна.
Мармаль бол Герман улсын нутаг дэвсгэрээс гадна байдаг бундесверийн томоохон цэргийн бааз юм. Тэнд германы цэргүүдээс гадна НАТО-д багтдаг 16 улсын цэргийн албан хаагчид алба хааж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ