В.Путины гадаад бодлого ба Монгол Улс

img

Путин эргэж ирэв Дэлхийн нийтийг санхүү эдийн засгийн хямрал нөмөрч үүнд хамгийн ихээр түүхий эдийн экспортод суурилсан эдийн засагтай улсууд өртөж,  нөхцөл байдал хүндхэн байв. Энэ бол 1998 он. Өргөн хэрэглээний барааны үнэ унах тусам түүхий эд, тэр дундаа газрын тос олборлогч орнууд хямралын “ангал” руу унаж байлаа. Экспортынх нь 80 гаруй хувийг газрын тос, байгалийн хий, төмөрлөг, болон мод модон бүтээгдэхүүн бүрдүүлж байсан шинээр төрсөн ч өмнөх “төрлөөсөө” хавьгүй сул ОХУ-ын эдийн засаг ихээхэн доройтож тэр чинээгээрээ ард иргэдийн бухимдал нэмэгдэж байсан цаг үе. 1999 оны 08 дугаар сарын 9-нд урьд өмнө нь Оросын улс төрийн тавцанд төдийлөн танигдаагүй ХАБА-ын дарга В.Путин ОХУ-ын гурван Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчийн нэгээр томилогдов. Уг томилгооноос 7 хоногийн дараа буюу 08 дугаар сарын 16-ны өдөр тэрээр ОХУ-ын тав дахь Ерөнхий сайдаар сонгогдож дараа онд  нь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тухайн үед түүнийг төрийн өндөр албан тушаалд удаан тэсэхгүй хэмээн үзэж байснаас 12 жил өнгөрсөн ч тэрээр ОХУ-ын улс төрийн амьдралын болоод бодлого тодорхойлох гол хүн байсаар байна. Сонирхолтой нь тэрээр “мөддөө” буухгүй нь бололтой. Энэ оны 2012 оны 03 дугаар сарын 04-ний өдөр болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин үнэмлэхгүй ялалт байгуулж нийт сонгогчдын 63,6 хувийн саналыг авснаар Кремльд дахин 6 жил байх эрх олж авсан. Харин одоо Путины баримтлах гадаад бодлого бусад улсуудын эрх баригчдын анхаарлын төвд ороод байна.   Гадаад бодлогын чиг шугамаа тодорхойлов ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд улс оронд тулгамдаж буй асуудлууд болон ач холбогдол бүхий салбаруудын хөгжлийн чиг хандлага, тэдгээрт баримтлах бодлогын талаар “Орос орон туулах ёстой сорилтууддаа бэлтгэж байна”, “Орос орон: Үндэстний асуудал”, “Хүчирхэг байх нь Орос орны үндэсний аюулгүй байдлын баталгаа мөн”, “Шударга явдлыг тогтоох нь оросын нийгмийн бодлого мөн”, “Ардчилал ба төрийн чанар”, “Бидэнд шинэ эдийн засаг шаардлагатай байна” болон “Орос орон болон өөрчлөгдөж буй дэлхий” зэрэг 7 нийтлэл бичсэн нь түүний баримтлах бодлогын “зураг төсөл” хэмээн ойлгож болох юм. ОХУ-ын гадаад бодлогын талаар баримтлах бодлого юуны түрүүнд хөрш зэргэлдээ улсууд, нэн ялангуяа тус улсаас тодорхой хэмжээнд хараат Монгол улсын хувьд ихээхэн чухал. 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Московские новости сонинд  В.Путины хамгийн сүүлийн буюу 7 дахь өгүүлэл болох “Орос орон болон өөрчлөгдөж буй дэлхий” өгүүлэл нийтлэгдсэн нь тус улсын судлаачдаас гадна бусад улсуудын анхаарлыг ихэд татав. Өгүүлэлд В.Путин улс орны халдашгүй дархан байдлыг дэмжихээ илэрхийлж улс орны дотоод хэрэгт бусад улсууд оролцох нь олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн ноцтой үйлдэл хэмээн зарлажээ. Тэрээр НҮБ-ын ямар нэгэн дэмжлэггүйгээр аливаа улсын дотоод хэрэгт оролцох эсвэл улс төрийн нөлөөлөл үзүүлэх нь байж боломгүй зүйл хэмээн үзэж буйгаа дурдаж Арабын орнуудад өрнөж буй бослого хөдөлгөөний талаар Өрнөдийн улсуудын баримталж буй бодлогод ихээхэн шүүмжлэлтэй ханджээ. Түүнчлэн НАТО-гийн Ливи улсад явуулсан цэргийн ажиллагааг хүмүүнлэгийн бус харин “илэрхий хуурмаг үйл ажиллагаа” хэмээн томъёолов. Энэхүү байр суурийнхаа илэрхийлэл болгож тус улс Сирийн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төсөлд хориг тавиад байгаа билээ. Цаашилбал, Өрнөдийн орнууд, түүний дотор АНУ нь ОХУ-ын баримталж буй  НАТО-гийн тэлэлтийн эсрэг байр суурийг үл хэрэгсэж Европ тивд пуужингийн довтолгооноос хамгаалах систем байршуулж буйг ихэд шүүмжлэв. Энэхүү өгүүллийнхээ төгсгөлд АНУ “дийлдэшгүй” болохын тулд бусад улсыг эмзэг болгож буйд сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ. Уг илтгэлээс ОХУ-ын гадаад бодлогын ойрын зорилтуудыг дараах байдлаар тодорхойлж болохоор байна. Үүнд:
  • Арабын улсуудад гарсан бослого хөдөлгөөний улмаас зогсонги байдалд ороод байсан Ойрхи Дорнодын бүс нутгийн улсууд болон ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээж Израйль-Палестины энхийг яриа хэлэлцээг дэмжих;
  • 2012 оны 09 дүгээр сард Владивосток хотноо зохион байгуулагдах Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтыг Сибирийн бүс нутгийг хөгжүүлэх болон БНХАУ-тай харилцаагаа ойртуулахад ашиглах;
  • Ази Номхон-Далайн бүс нутгийн улсуудтай харилцаагаа өргөжүүлэх, түүний дотор БНХАУ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх;
  • Зэвсэгт хүчний бүх анги нэгтгэлийг сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий зэвсэглэлээр хангах. Энэхүү бодлогын хүрээнд ойрын 10 жилийн хугацаанд зэвсэглэлд шинээр 400 тив алгасагч пуужин, 50 байлдааны хөлөг онгоц, 2300 танк, 100 цэргийн зориулалттай сансрын төхөөрөмж, болон 10 Искандер загварын пуужингийн цогцолборын иж бүрдэл нэмж авах аж;
  • Тэнгисийн цэргийн хээрийн сургуулилт болон харуул хамгаалалтаар дамжуулан өөрийн сүр хүчийг гадаадад нэн ялангуяа хойд туйлын бүсэд харуулах зэрэг асуудлууд багтжээ.
  • Эдийн засгийн гадаад бодлогыг эрчимжүүлэх, гадаад зах зээлд гарах шинэ шинэ гарц хэрэгтэй гэжээ.
Түүнчлэн өгүүллийн бүтэц ихээхэн сонирхол татахуйц байна. Тус улсын гадаад бодлогын талаар Ерөнхийлөгч Д.Медведевийн бичсэн ихэнхи нийтлэл, өгүүллүүдэд ОХУ-АНУ-ын харилцаагаар эхэлдэг. Харин В.Путины өгүүлэлд Ази-Номхон далайн бүс нутгийг эхэнд нь тавьж БНХАУ-ын талаар онцгойлон тусгажээ. Үүний дараа Европын Холбоо эцэст нь ОХУ-АНУ ын харилцааны талаар дурдагдсан нь санаандгүй бичсэн зүйл биш болов уу. Европын улсуудыг ОХУ-тай илүү нягт хамтран ажиллуулах хүсэл эрмэлзэл В.Путинд ихээхэн байгаа нь тус нийтлэлээс илт харагдаж байна. Мөн Ази – Номхон далайн бүс нутгийн олон улсын улс төр болон эдийн засгийн тавцан дахь нөлөөлөл улам бүр нэмэгдэж байгааг ОХУ ч хүлээн зөвшөөрч гадаад бодлогын тэргүүний зорилтуудын нэг болгон тусгажээ. Харин ОХУ, Монгол Улсын харилцаанд тус улс хэр их ач холбогдол өгч байгаа, цаашид өгөх нь тодорхойгүй байна. Өнөөгийн байдлаар Монгол, Оросын харилцаа хуучин цагийн хамтын ажиллагаатай харьцуулбал ихээхэн уналтад орсныг хэн ч хүлээн зөвшөөрнө. Улс төрийн  харилцан айлчлалуудаас гадна “Эрдэнэт”, “Монросцветмет” болон “Улаанбаатар төмөр зам” зэрэг хамтарсан цөөн тооны үйлдвэрээр хоёр орны харилцаа үндсэндээ тодорхойлогдож байгаа бөгөөд талуудын хамтын ажиллагааны шинэ чиглэлүүд төдийлөн ажиглагдахгүй байна. Хоёр орны эдийн засгийн харилцаа уналтад орсныг Оросын монголч эрдэмтэд ч хүлээн зөвшөөрөх болжээ. Тухайлбал монгол судлаач Н.Кричкин хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааг “байхгүйтэй адил” хэмээн дүгнээд “Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яам шинэ зөв мэдээллийг улс орондоо мэдээлэх ёстой ч тэд энэ ажлаа хийдэггүй. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ОХУ-д албан ёсны айлчлал хийхэд Монголын талаар ямарч мэдлэггүй хүмүүс угтан авсан нь Монгол дахь Оросын элчин сайдын яам ямар түвшинд ажиллаж байгааг харуулж байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Шинэ элчин сайд В.В.Самойленког мэргэжлийн дипломатч анх удаа Монголд ирлээ  гэж манай улс төрийн хүрээнийхэн хүлээж авсан боловч өнөөдөр  хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухам юу хийчихэв гэхээр тодорхой хэлэх юм алга байна гэсэн сэтгэгдэлтэй  байгаа бололтой. Ийнхүү ОХУ-ын гадаад бодлого Ази тивд тэргүүлэх ач холбогдол өгч байгаа өнөөгийн нөхцөлд дипломат харилцааны 90 жилийн түүхтэй ОХУ, Монгол улсын хамтын ажиллагаанд бодит ахиц гарах хандлага төдийлөн илрэхгүй байгаа нь харамсалтай. О.Жаргалсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erdene*99:
орос эрдэнэтыг 51 49хувиар ашиглсан мон орос атомийн цахилгаан станц барий гэсэн хоронгийн орос гаргаад шvv*дэ алт хотолбор 68хувиар нам унагсан орос санал тавин элбэгдорж мэтн хужаа гээд гээд гvйдийн биш bишуу хойт хоршоо ман урд хоршоо ан гурав дахь хоршоо дундаа ийм байдаг юм шиг орос ах сайхан бидний толгой болох нохдууд хувиа бодоод хахуул гориддог байхоо олон юм сонссон 1сая тонн нуурс омборлоод эхэлбэл беизин хийн гэсн манай томчууд оорсдоо увиагуй хэлсндээ хурдгуй хуний адагууд шуу дээ
2014-02-27
BatAa:
Hudlaa mal Ulsan komunistaa
2013-06-26
sarmagchingiin tarhia huniih bolgochood olon yum chalch:
booliin setgelgeeneesee sal
2013-04-16
гоё хэлжээ
2012-12-19
Нарсболд:
Оросын талаар саналаа олон хvмvvc бичижээ. Ер нь оросууд эртнээс л монголын газар нутгаас булааж эдийн засгийн дарангуйлал хийж явсан. Одоо ч ялгаа алга монгол оросын хоорондох худалдаа Монголд алдагдалтай явагдаж бгаа. Бидний муулдаг хятадад гэхэд манай экспортын 90 хувь хийгдэж байна. Орос манайхаас тvvхий эд болон мах, консерив авч болно. Бараа материал ярихгvйгээр. Эдгээрийг экспортлоход маш их дарамттай. Бас биднийг нефтийн бvтээгдэхvvнээр хавчиж дарамтлана. Бид болохоор манай ах гээд л тэд биднийг дvv гэж бодохоо болиод олон арван жил болсон. Казакстан улс анх бий болоход Монголтой хиллэж болох байсан ч оросууд тэгvvлээгvй байдаг. Цаг нь болохоор орос хятад 2 задарна. Тэр цагт Монгол арай олон улстай хил залгаа болно. Тэгэхдээ хятад задрах бидэнд илvv аюултай. Орос улс задарвал бидэнд ашигтай. Цэвэр орос vндэстэн гэж байхгvй болсон бvгд л холимог. Бид оросуудаас илvv сэтгэн илvv хурдан хогжих болно гагцхvv сайн удирдагч л хэрэгтэй. Тvvх давтагдан гэдэг орос хятад 2 ийг Монгол улс удирдах болно. Монгол улс мандан бадрах болно.
2012-11-16
гоё хэлжээ
saihan hellee!
2012-10-21
harhun:
tusgaar togtnoliin batalgaa gej ali negen ulsiig helehgui.ted ashigtai bval heniig ch yug ch hoorondoo naimaaltsaj bolno. bidnii tusgaar togtnol bidnees l shaltgaalna. bas mohoh dahin huchirheg boloh gagtshuu bidnees l hamaarna. hen ch bidnii omnuur orj uhehiig husehgui. Mongol ulsiig huchirheg bolgoh yamar arga bna ter bolgoniig bid sain ashiglah heregtei. Minii bodloor Mongol ugsaatanguudaasaa ehnii eeljind Mongol ulsad heregtei shaardlagatai bolovson huchniig oruulj ireh heregtei. gevch odoogoor bid daisanaa oruulj irj ajiluulj huchirheg bolgoh alhamiig hiigeed bna shuudee.
2012-08-06
Д.Сүхболд:
Улаан орост дургүй,улаан коммунистад дургүй,улаан өнгөнд дургүй ардчилагчид хэнийг түших нь тодорхой.Америк ардчилал нэрийн дор улс төрийн ойворгон хүчнийг ашиглан улс орныг хагалан бутаргахад гаршсан орон. АНУ шиг амьдарна хэмээн хөөрцөглөх нь махайх шиг оронд коммунизм тай адил.АНУ-ийн хүчирхэг байгаа нь ердөө л харгислалдаа байгаа шүү дээ.Дайтан эзэгнэхийг нь түрэмгийлэл, дайнгүй эзлэхийг ардчилал гэдэг байхгүй юу.Манайд ээнэгших америк хайр хятадын орой дээр нь,оросын элгэн дээр нь цөмийн суурь байршуулах хэтийн зорилго агуулсан байхыг үгүйсгэх аргагүй.Тэгвэл монгол мөхнө.Хоёр их гүрнийг давж ганц шуудай гурил дөхүүлж чадахгүй АНУ-г дагаснаас хоёр хөршөөсөө сэтгэл буруулалгүй яахаа үзэх дээр.Ардчилагчид АНУ уруу орогноно. Харин монгол шороо ард түмэн хоёр минь энд мөнх оршино.Сайхан наадаарай.
2012-07-11
sarmagchingiin tarhia huniih bolgochood olon yum chalch:
booliin setgelgeeneesee sal
saihan hellee!
ner:
bi oros huntei suusan.odoo orost amidardag.shine ueiin oros zaluus mongol gej yamar uls bdgiig ch meddeggui.tuuh unshsan 1 ni mongolchuudiig tatar gej oilgodog yum bilee.minii ajiglasnaar orosuud europ geheer uneheer ulaan tsaim dolignodog.bi mongold 1gazar suuj bhdaa 2oros nohor hoorondoo orosoor mongoliig(burhan martsan uls gej iim bdag) gej yarij bhiig sonsson.ednii 1n adilaar korea, china, USA,Australia,chud ashigtai bolgonoo mongoloos tsugluulaad doromjlood suuj bdag bhaa gesen setgegdel torson.bid ed baylagaa zoolgood doromjluulaad suuhaas oor yu ch hiij chadahgui dee.uneheer haramsaj bn.
2012-04-10
Хархүү:
Хоёуулаа манай дайсан шүү дээ.
2012-04-10
pro et contra:
Оросуудын хамгийн том алдаа бол Монголыг түнш гэж үздэггүйд оршино. Монгол бол Оростой хамтарч олон түвшинд харилцаагаа гүнзгийрүүлэх сонирхол байдаг ч биднийг нөгөө л хуучин сэтгэлгээгээр дээрэлхэх сонирхол хэвээр байгаа цагт юу ч өөрчлөгдөхгүй болов уу. Энэ байдал УБТЗ-д маш тод илэрч байгааг хэн ч хараад хэлж чадна. Тэгсэн мөртлөө Баяр Оростой дахин 50:50 харьцаатай дэд бүтцийн компани байгуулсныг би маш их гайхаж байсан ч Баяр зальтай болохоороо Оросуудыг мурих тактикаа аль хэдийн боловсруулсан байжээ. Гэсэн ч Орос хандлагаа өөрчлөхгүй бол бид улам л холдоно уу гэхээс,бид тэднийг хүлээж суудаг цаг өнгөрсөн.
2012-04-10
end orosyn esreg bichigsed bugd umhii hujaagiin umdagnii buusnuud bna
2012-04-10
Хархүү:
Хоёуулаа манай дайсан шүү дээ.
Алтай:
Манайх хоёр сонин хөрштэй зэрэгцэн оршиж байна. Энэ нь дэлхийд хаана ч байхгүй. Энэ хоёр манайхыг 9 хэсэг болгон тасчин хувааж өөрсдийнхөө нутаг дэвсгэр, баялаг, геополитикийн боломжуудыг биднээс дээрэмдэн авсан байдаг. Дэлхий дээр хөрш орныхоо нутагаас ард түмэнтэй нь баялагтай нь юутай хүүтэй нь авсан нь бараг байхгүй. Байсан ч тэд нь одоо байхгүй болчихсон. Иймээс монголчуудыг байхгүй болгох үе шатуудыг энэ хоёр үндэстэн хамтран хийдэг. Энэ хоёр яагаад хүчирхэг бид яагаад жижиг сул дорой байх ёстой гэж??? Бидэнд хамгийн түрүүнд хятадын задралыг тэвчээртэй хүлээх цаг ирээд байна. Үүний дараагаар оросыг дахин задалж дэлхийн хүчний тэнцвэрийг зөв гаргаж , түүнийг хадгалах арга зам руу шилжих ёстой. Хуучин шиг "ах нар минь"хэмээн тэнэгтдэг үе өнгөрсөн. Одоо Нармай монголыг ямар байдлаар байгуулах вэ хэмээн бодож аргачлалыг зөв томъёолох хэрэгтэй болоод байна. Эс чадвал монгол хэмээх сүүлчийн голомт тасарна.Сая таван зуугийн асуудал дуусах тийшээгээ хандсан шүү./ Үүнийг сонгуулиар өгөх мөнгө хэмээн бүү андуураарай даа.Энэ бол бидний алсан газар нутгаас үлдсэн, биний амьдарч буй 30% буюу 1,5 сая хавтгай дөрвөлжин км нутаг гэж ойлгоорой доо./ Энэ талаар толгойгоо ажиллуулах цаг нь болсон шүү.
2012-04-10
S:
Nee hulgaichiiig dagAj darvij bayr alkash yu olj doloov 2008 ond songuuliin luivar hiihed suraltsaj 4 hvnii ami avch odson hvssendee hvrch zasgiiin erhiig bulaan avaad bayr ichsen nvvrendee erh meeker hulgaich batboldod ogood eh or nii baidgiig hujaa orosruuu aldaad duusah shivdee luivarchid ivan bol ivanuuud l shvvdee mongoliiin buriad tuvaa halimag ykut geed heden vndesten ystan gazar nutagtai ni deeremdsan tomuulchid vhsen hatsan nairamdal drujba ene ertontsod ene shig hudal yum vgvi ser tvgei. Mongolchuuudaa
2012-04-10
ард:
манай тусгаар тогтнолын баталгаа орос байсан одоо ч байгаа эдийн засгийн харилцаагаа сайжруулж ядаж оросын хөгжлийн хэмжээнд хүрэхээ бодох хэрэгтэй
2012-04-10
hope:
oros mongold oligtoi haylga hayhgv ee odoo ungursun heden baishin uildver barij uguud ih ur nereer neheed avtsiishde 70 jil darlaj bhdaa mongoliin hichneen ih baylgiig vagon vagonoorni zuusniin daanch manaih temdeglej uldeegvmda hervee tegsen bol ih urnuusni hed dahin ilvvg nuhun tulbur geed nehemjleh bsii huuchin oros bur musun uurchlugduj shine orosuudtai shine argaar hariltsahgvv bol hussenee salgaal huuguul yvuulchdag bolsi shde
2012-04-10
munkhuu:
kommunist orosiig 70 jil dagaj mash ix zuiliig aldsanch,odoo ene buxniig martaad tusgaar uls bolgoj ogson yagaad ch martaj bolomgui tusiig ni martaxgui yavieo,yaj ovormongol shig bolchixoogui um burxan mine,bodoxoos ch aimaar
2012-04-10
mal gevel chi l mal baina daa Unuudur Mongol uls tusgaar baigaa ni OHU tai bas holbootoi yum shuu hench hudlaa gehgui
2012-04-10
Jake:
Orosud bidend ogson zvil ih awsan zvil ch ih gehdee tulsan gazar tuslaach geed orilhod orsuud l bidend tuslanada. Busad n mongolin baylag dr l irehees mongol hvn deer ireh n yu l bol.
2012-04-10
BAT:
Muu teneg Ivanuud,Manaihan hichneen sain baidaqg bailaa,getel manai hanag ungutei uudtei humuusiig bugdiig n hyadsan uneheer muuhai buduuleg um uzeegui teneg humuus Gitliriin germanchuudad darluulj hyaduulj baihdaa taarsan amitad
2012-04-09
MongolMan:
Бид ОРОСуудад баярлаж бас гомдож явдаг гэхдээ одоо энэ бүгдийг мартаж шинэ үеийн ХӨРШ гэж харж нөхөрсөг найрсаг гэхдээ болгоомжтой эвийг нь олж харилцан ашигтай байнгын хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой.ХЯТАДААС алсын АНУ биш арын ОРОС л хамгаалах болно.Яг энд (МОНГОЛ) л тэдний ЭРХ АШИГ ТУСГААР ТОГТНОЛ гээд бүх юмийг нь хамгаалах АУГАА ҮНДЭСТЭН байгаа юм...
2012-04-09
mongol:
Orosuud ach sanadgui uls da.13r zuund.Mongol bgagui bol orosuud jijighen horshuudde archuulj bsn shd.oros tom guren boloh ehiig mongolchud zaaj pgson. 2r dainii ued tsarai muutai une bagatai ch Mongol nehii deel huvtsas hool huns Mongol aduunii tuslamj bgagui bol,bas odoo muulaad bga amerikiin tuslamj bgagui bol oros naidvartai yalagdah bsn yum.ugaasaa uuniig orosuud bugd meddeg ch hezee ch heldgui zovshoordgui adgiin amitad.harin mongolcud teneg bolhoor hamgiin shildeg bolovsroltoi,altan urgiin hamgiin uhaantai udam saitai 30.000hunee huis temtruulcheed hariud orosiin ogson hoolnii shavhruug heden uyeeree ach tus gj sanaj yavdag mulguu amitad da uher mglchud bid. Oros ter ued bgagui bol onoodor Mongol onoogoos 1000jileer iluu hogjiltei bh bsn yum.
2012-04-09
Pee:
Ugaasaa hol baisan ni deer, orosuud odoo hun bishee. yag l ami tavij baigaa amitan deer shavdag heree shig uruvduh setgelgui araatnuud bolson
2012-04-09
Ahits bitgii garaasai. Hereggui novshnuud. Hund gai bson malnuud.
2012-04-09
mal gevel chi l mal baina daa Unuudur Mongol uls tusgaar baigaa ni OHU tai bas holbootoi yum shuu hench hudlaa gehgui