“Талх чихэр” ХК-ийн үнэт цаасны ханш буурчээ

img

Монголын хөрөнгийн бирж 14-ний өдөр 34 ХК-ийн 2.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 253.6 мянган ширхэг хувьцаа арилжлаа. Үүнээс “А” самбарын арилжаагаар 21 ХК-ийн 240.2 мянган ширхэг хувьцааг 2.3 тэрбум төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 13 ХК-ийн 13.4 мянган ширхэг хувьцааг 7.7 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Арилжаагаар нийт 234 хэлцэл хийгдсэн байна. Нийт 34 үнэт цаас арилжигдсанаас 17 үнэт цаасны ханш өсч, 8 үнэт цаасны ханш буурч, 9 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Бэрх уул” ХК-ийн үнэт цаасны ханш 14.98 хувь  өсч, “Талх чихэр” ХК-ийн үнэт цаасны ханш 4.35 хувь  буурсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ