Төрийн албан хаагчдад туслалцаа үзүүлнэ

img

“Үр дүнд суурилсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт сургалт Эрдэс баялаг, эрчим хүчний яаман дээр боллоо. Тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас уг сургалтыг санаачлан Эрдэс баялаг,эрчим хүчний салбарын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг дээшлүүлэх, ХШҮ-ний ажлыг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор зохион байгуулав. ЗГХЭГ-ын дэд дарга Д.Нямжав, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Даринчулуун болон Засгийн газрын эхлэх референтүүд болон шинжээч нар сургалтыг удирдан явуулсан бөгөөд эрдэс баялаг, эрчим хүчний яамны албан хаагчид төдийгүй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн холбогдох мэргэжилтнүүд оролцов. Сургалтыг нээж ХШҮГ-ын дарга П.Товуудорж хэлэхдээ, яамны урилгыг хүлээн авч сургалт зохион байгуулж байгаа ЗГХЭГ-ын дэд дарга, ХШҮХ-ийн хамт олонд илэрхийлээд үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулж, цаашид анхаарах асуудлаа ч ярилаа. Тухайлбал, эрдэс баялаг, эрчим хүчний салбарын бодлогын баримт бичгүүдтэй төлөвлөлт нягт уялдаж хүрэх үр дүн нь тодорхой байх шаардлагатайгаас эхлээд  мэргэжилтнүүд зарим зорилт, арга хэмжээний хэрэгжилттэй газар дээр нь  очиж танилцах бололцоог бүрдүүлэх нь чухал байгаа юм. Тус газар нь Эрдэс баялаг, эрчим хүчний  яамны үйл ажиллагааны үр нөлөө, өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн хяналт, шинжилгээ үнэлгээг үзүүлэх, салбарын урт, дунд болон богино хугацааны стратеги төлөвлөлтийг нэгтгэн зангидах, шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, бодлого, хөтөлбөр, төсөл гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлж хэрэглэгчийг мэдээллээр хангах стратегийг хэрэгжүүлж байна. Хяналт- шинжилгээ, үнэлгээ нь хэрэгжилтэд анхаарсан уламжлалт аргаасаа үр дүнд суурилсан шинэ хандлага руу шилжиж буй энэ үед бодлогын баримт бичгүүдийн биелэлт, тайлан, мэдээнүүд, түүний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байгаа байдалд анхаарч, шинэчлэх шаардлагатай асуудлын талаар илэн далангүй ярилцжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ