Болгарчуудад гологдсон хувьцааг 2 тэрбум төгрөгөөс эхлэн дуудлага худалдаагаар зарах нь ээ

img

 “Монголболгаргео” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нийт хувьцааны 50 хувь буюу төрийн мэдлийн 85420 ширхэг хувьцааг компанийн хувьцаа эзэмшигч Бүгд Найрамдах Болгар Улсын талд худалдан авахыг санал болгосон боловч татгалзжээ. Улмаар нийтийн дуудлагын худалдаагаар худалдахаар зарлаж, дуудлагын худалдааг зохион байгуулж явуулсан боловч дуудлагын худалдааны ялагч хууль болон гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй аж. Тиймээс  Төрийн өмчийн хорооны  438 дугаар тогтоолоор дуудлагын худалдааг хүчингүйд тооцож, дахин дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн байна. Дуудлагын худалдааны доод үнэ: 2 100 000 000 /хоёр тэрбум нэг зуун сая/ төгрөг бөгөөд ирэх сарын 2-ны өдрийн 11.00  цагаас нийтийн дуудлагын худалдаа болох аж. Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид “Монголболгаргео” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нийт хувьцааны 50 хувь буюу төрийн мэдлийн 85420 ширхэг хувьцааг худалдах доод үнийн 10 хувьтай тэнцэх дэнчинг Төрийн сан дахь Төрийн өмчийн хорооны 900 008 005 тоот дансанд хийсэн байх ёстой гэнэ. Уг компанийн түүхийг өгүүлэхэд :   Засгийн газар хоорондын 1979 оны зургадугаар сарын 6-ны өдрийн хэлэлцээрийн дагуу Монгол, Болгарын хамтарсан "Монголболгарметалл" үйлдвэрийг байгуулж, 1980 оны 9 дүгээр сараас эхлэн алт болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлох зорилгоор хүдрийн бүс болох Баянхонгор аймгийн Галуут, Баян-Овоо, Бөмбөгөр сумдын нутгийн зааг Дөвөнтийн нурууны 8000 км2 талбайд геологи хайгуулын ажлыг хийж эхэлжээ. 1997 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Засгийн газар хоорондын шинэ хэлэлцээрээр "Монголболгарметалл" үйлдвэрийг байгуулах тухай 1979 оны хэлэлцээрийг цуцалж, уг үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохын хамт энэ үйлдвэрийн бааз дээр тулгуурлан  Монгол-Болгарын хамтарсан "Монголболгаргео" ХХК-ийг үүсгэн байгуулахыг Төрийн өмчийн хороо, Болгар улсын Болгаргеомин нэгдэлд даалгасан. Монгол улс, Болгар улсын засгийн газар хоорондын 2004 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хэлэлцээрээр "Монголболгаргео" ХХК-ийг үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тус компанийн хувь нийлүүлэгчдийн хурал болж, хамтарсан үйлдвэрийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөх тухай гэрээ байгуулан улмаар компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилж, компанийн дүрмийг баталсан байна. "Монголболгаргео" ХХК нь 1,7 тэрбум төгрөгийн дүрмийн сантай 120 гаруй ажиллагсадтай уул уурхайн техник, тоног төхөөрөмж ашиглан алтны шороон ордод олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгж юм. “Монголболгаргео” ХХК-ийн харъяа Баянхонгор аймаг дахь “Дөвөнт” уурхай нь жил бүр 5-10 саруудад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд,, үйлдвэр, авто гараж, геологи, хүнд машин механизм, баяжуулах цех, захиргаа үйлчилгээний хэсгээс бүрддэг. Тус хамтарсан компанийн  өөрийн хөрөнгө  1 708 406.8 мянган төгрөг буюу 170840 ширхэг хувьцаанаас бүрддэг. Монгол улсын засгийн газрын оруулсан хөрөнгийн хэмжээ 854 203.45 мянган төгрөг /720240USD/ буюу 85420 ширхэг хувьцаа байна. Болгар улсын “Болгаргеомин” төрийн өмчит үйлдвэрийн газрын оруулсан хөрөнгийн хэмжээ 854 203.45 мянган төгрөг /720240USD/ буюу 85420 ширхэг хувьцаа байна. 2010 оны  жилийн эцсийн санхүүгийн тайланд туссанаар 1 982 946,7 мянган төгрөгийн нийт хөрөнгөтэй, үүнээс үндсэн хөрөнгө 1 908 580,2 мянган төгрөг,  эргэлтийн  хөрөнгө 74 366,5 мянган төгрөг. Нийт 268 219,9 мянган төгрөгийн  өр төлбөртэй байна. “МонголБолгаргео” ХХК нь үйлдвэрлэл, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын 3 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг ба хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй юм байна. Нийт ашиглалт явуулах ордын батлагдсан нөөц үндсэндээ дууссан, балансын бус нөөцийн талбайд ашиглалтын хайгуулыг идэвхтэй явуулсны дүнд үйлдвэрлэлийг тасралтгүй ажиллуулж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
PUREVNATSAG zakhiraliin uyd l bosoj,kompaniin duree olson shuu dee.ternees ERDES iin bairand tureeseer l bsan yum daa.naaduul chin shudarga zakhiraliig n shorond khurtel suulgaad,uurčsduu avaad khuvaagaad idchikhsen surag bdag yum
2012-06-22
gazaraa ashiglaad duussan nohon sergeelt gej hiideggui gazar shte hen abdag yum toriin nereer l hucheer ajillasan bolj baigaa dampuu gazar nil ah duu nuuts amraguud
2011-10-16
hahaha. duustsan nootstei gazriig hen avdag bnaa. neg togrog baisan ch avahgui naadhiig chin
2011-10-16