“Урт гартнууд ” Пит Сампрасын шагналыг хамав
Америкийн нэрт теннисчин Пит Сампрас олон цом, шагналынхаа ихэнхийг хулгайд алджээ. Гурван долоо хоногийн Лос-Анжелес дахь түүний гэрт хулгай орж, хамаг шагналыг нь хамж орхисон байна. Хулгайд алдагдсан зүйл дотор Их дуулгын нэг цом, Дэвисийн хоёр цом мөн оныг тэргүүн теннисчнээр үдсэний зургаан цом орсон аж. “Миний теннисний ертөнц дэх бүх амжилтыг устгачихсан юм шиг сэтгэгдэл төрж, ихэд харамсан гашуудаж байна” гэж Пит ярьжээ. Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ