
Хүчингийн хэрэг үйлдэгчдэд зүүлгэдэг цахилгаан бугуйвчийн тусламжтайгаар тэднийг хаана хэдэн минут , цаг саатаж буйг 24 цагийн турш хянаж тодорхойлж болдог системийг БНСУ-ын Цагдаагийн байгууллага хэрэглэдэг болоод гуван жил болжээ. Зарим тохиолдолд уг системд бага зэргийн алдаа гарч цэнэг нь хурдан дуусах, гэмт этгээд бугуйвчаа тасдаж хаях тохиолдол гарч байжээ.
Тиймээс эдгээр дутагдлыг засч шинэчлэн өмнөхөөсөө 6 мм нимгэн , 1 удаа цэнэглэхэд 2 сар ажиллаж чаддаг, цахилгаан бугуйвч бүтээжээ. Энэ бугуйвч дээр тухайн этгээдийн гэрийн болон ажлын хаягийг нэмж оруулдаг болж. Энэ шинэ загварыг Сөүл, Хюгёнгдунд байрлах "Цахилгаан бугуйвчны хөдөлгөөнийг хянах төв" хяналтаа явуулна.
Энэ төвд 41 инчийн 8 дэлгэцээр , 12 ажилтан 24 цагийн туршид Солонгос улсад цахилгаан бугуйвч албадан зүүсэн нийт 810 хүчингийн хэрэгт холбогчийг хянаж байх юм.Тухайн гэмт хэрэгтэн ямар нэгэн сургуулийн ойролцоо очиход мэдээлэх самбар дохио өгч, тэр хавьд ойрхон байгаа эргүүлийн цагдаа нарт мэдээ дамжуулах аж.
Уг цахилгаан бугуйвчийг цаашид дээрэм , хулгай болон танхайн гэмт хэрэг давтан үйлдэгчдэд зүүлгэх тухай хууль батлахаар тус улсын парламентаар хэлэлцэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ