Солонгосын ноу-хауг Монголд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

img

Монгол-Солонгосын эдийн засаг, хөрөнгө оруулалтын форумыг  Сөүл хотноо зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь   Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд   “Монгол-Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт - 2010” сэдвийн дор зохион байгуулагдсан аж.

Форумд хоёр улсын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, эрдэмтэдийн төлөөлөл оролцсон бөгөөд Монгол Улсын хөгжлийн өнөөгийн төлөв байдал, эдийн засаг, эрх зүйн орчин болон байгаль орчин, эрдэс баялгийн талаар мэдээлэл өгч, хоёр орны хамтын ажиллагааны чиглэлээр санал бодлоо солилцжээ.  Мөн БНСУ-аас Монгол Улсад оруулах зохистой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар тус улсын өндөр бүтээмжид суурилсан ноу-хау, хөрөнгө оруулалтыг татах сонирхолыг бүрдүүлэх, улмаар цаашдын харилцан ашигтай үр дүнтэй харилцааны механизмыг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Хөрөнгө оруулалтын томоохон форумыг тус улсад их дээд сургуулиудад суралцаж байгаа залуу докторууд санаачлан зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд тэд өөрсдийн судлаж буй чиглэлээрээ солонгосын инновацид тулгуурласан нэмүү өртөг бүтээх зохистой хөрөнгө оруулалтыг эх орондоо татахад чиглэсэн нарийвчилсан судалгааны ажлуудаа танилцуулсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татсан байна.

Тухайлбал, Монголын эдийн засгийн хөгжил, бүтэц ямар байх, түүний хэмжүүр, шалгуур нь юу болох эсэх талаар хийсэн цогц судалгааны үр дүнгээ танилцуулж,   XXI зууны монголыг мэдлэгт тулгуурласан эдийн засгийн зуун, үйлдвэрлэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга технологи нь биотехнологи, нанотехнологи зэрэг шинэ дэвшилтэт технологиуд, тэдгээрийн хослолд эрдэс баялгийн нөөц, хөдөө аж ахуйгаа тулгуурлан хөгжүүлэх нь гарц гэж үзсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ