Арабын хавар бүс нутагтаа 50 тэрбумын хохирол учруулжээ

img

Ойрхи Дорнод болон Хойд Африкт болсон ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөн тус бүс нутгийн улсуудад 50 тэрбум ам.долларын хохирол учруулжээ. Олон улсын “Геополити” компанийн илтгэлд ийм тоо баримтыг дурдсан байна. Энэ байгууллагын үзэж байгаагаар “арабын хавар” Египет, Сири, Ливи улсуудын эдийн засагт онцгой муугаар нөлөөлсөн байна. Эдгээр улсууд ойрын жилүүдэд гадааад улсуудын тусламж авахгүй бол эдийн засгийн хүнд байдалд орно гэж “Геополити” компани анхааруулж байна. Йемен улсад эмх замбараагүй байдлаас болж улсын орлого 77 хувиар, Ливи улсынх 84 хувиар буурсан байна. Ливи улсын байдлыг туйлдаа хүрсэн гэж үзэж байна. Энэ оны хоёрдугаар сараас эхэлсэн ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр тус улсаас 740 мянган хүн дүрэвсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ