
“Шарын гол” ХК-ийн нэмэлт хувьцаа гаргах болсон тухайгшаа албан ёсоор зарлалаа. “Шарын гол” ХК-ийн ТУЗ-ын дарга Б.Батмөнх, хувьцааны андеррайтер “БиДиСЕК” ХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Лхагвадорж, Дэд захирал Н.Батгэрэл энэ тухай мэдэгдэхдээ "Манай компани 1965 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын анхны ил уурхай бөгөөд олон улсад нэр хүндтэй “Майкромайн” компаниар JORC тайланг гаргуулснаар уурхайн нөөцийн хэмжээ 23,2 сая тонн байсан нь 373.8 сая тонн гэж шинэчлэн тогтоогдсоноос гадна нүүрсний чанар ихээхэн сайжирч тогтоогдсон. Бид хувьцаагаар татсан хөрөнгө оруулалтаа техник технологийн шинэчлэлт, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сайжруулах, үйл ажиллагааны зардалд зарцуулснаар цаашид ашигтай ажиллах бүрэн боломжтой болно” хэмээн “Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнх тэмдэглэсэн юм.
Тус компани нэг бүр нь 11 117 төгрөгний үнэтэй 1 707 404 ширхэг энгийн хувьцааг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжина. Нэмж гаргаж буй үнэт цаасны арилжааг захиалгын бүртгэлийн аргаар хийж байгаа бөгөөд маргааш буюу аравдугаар сарын 17-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаа явагдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ