iPhone 4S утсыг БНСУ-д худалдахыг хориглов
iPhone 4S утсыг БНСУ-ын зах зээлд худалдаалахгүй гэсэн нь тус улсын хэрэглэгчдийг гонсойлгосон хэрэг болжээ. Учир нь тус улсын гар утасны үйлдвэрлэгчид iPhone 4S загварын утастай өрсөлдөхүйц утсыг үйлдвэрлэхийг хүчээж байгаа. Мөн дотоодын зах зээлээ хамгаалж байгаа юм. iPhone 4S утас өнөөдрийнб айдлаар Их Британи, Франц, АНУ, Японы зах зээлд худалдаанд гараад байна. Түүнчлэн интернэт захиалга нь нэг сая хол даваад байгаа аж. Зөвхөн iPhone утас нь Apple компанийн нийт орлогын 60 хувийг бүрдүүлж байгаа аж. Зах зээлд нь нэвтэрч байгаа улс орны хэрэглэгчид дэлгүүр онгойхоос хэдэн цагийн өмнө ирж дугаарлаж байгаа нь iPhone 4S утас хэчнээн хүлээлт үүсгэсэн нь харагдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ