
АНУ-ын Төрийн департаментээс жил бүр зохион байгуулдаг олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөр буюу Ногоон картын
сугалааны энэ жилийн (DV2013) бүртгэл энэ сарын 4-нөөс арваннэгдүгээр сарын 5-ны хооронд явагдаж байна.
Энэхүү сугалаа нь компьютерийн системээр явагдаж нийтдээ 55000 хүнд эрх чөлөөний оронд амьдрах виз олгодог. Нийт олгогдох визийг газарзүйн зургаан бүсийн дунд хуваарилдаг бөгөөд бүс дотороо нэг улсад 7 хүртэл хувийг хожих боломжийг хуваариласан байдаг байна.
Манай улсаас өнгөрсөн жил буюу 209 гэр бүл, 2009 онд 279, 2008 онд 144, 2007 онд 191 гэр бүл энэ сугалаанд хожсон байна. Сугалаанд АНУ-д их хэмжээний цагаачидтай Хятад, Энэтхэг, Канад, Бразил, Вьетнам, Польш, Солонгос зэрэг 20 гаруй улс оролцох эрхгүй аж.
Энэ сугалаанд оролцоход маш энгийн шаардлагуудыг тавьдаг байна. Монгол Улсын иргэн хэнч байсан оролцох боломжтой. Ногоон картны сугалааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг АНУ-ын Төрийн Департментын албан ёсны
http://travel.state.gov вэб хуудаснаас аваарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ