Рунигийн гэр бүл амар амгаланг олоогүй л байна

img

Эхнэрийгээ жирэмсэн байхад биеэ үнэлэгч Женнифер Томпсоноор “үйлчлүүлсэн” Английн шигшээ багийн довтлогч Уэйн Рунигийн гэр бүлд амар амгалан морилох цаг хараахан ирээгүй бололтой. Тэдний амьдралыг сайтар мэдэх эх сурвалжийн мэдээлснээр тэд Дубайд хэд хоног хоёулхнаа амарсан ч амжилт олоогүй гэнэ. “Тэд хоорондоо үг бараг дуугараагүй гэсэн. Бас нэг удаа Колин түүн рүү стакан авч чулуудсан аж.  Колин бүр уурласандаа их идэж, жингээ ч барихаа больсон. Тэр одоо 2-3 кг таргалсан. Руни цаг хугацаа бүхнийг эмчилнэ гэж найдсан ч өнгөрсөн бүхнийг ид шидийн саваагаар ганц дохиод мартчихдаггүй болохоор Колинд хэцүү байгаа биз. Руни ч үүнийг ойлгож, тэвчээр зааж, түүний хайрыг эргүүлэн олж авахын тулд бүхнийг хийх хэрэгтэй” гэж  бас нэгэн  эх сурвалж ярьжээ. Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ