
"SAMSUNG ELECTRONICS" компаний захирал И Че Юнг, APPLE компанийг үүсгэн байгуулагч Стив Жобстой хийх зөвхөн гэр бүл, дотны анд нөхөд оролцсон хаалттай салах ёслолын ажиллагаанд оролцохоор морджээ.
"SAMSUNG ELECTRONICS" компани нь APPLE компаний олон бүтээгдэхүүний эд ангийг үйлдвэрлэн нийлүүлэгч төдийгүй И Че Юнг нь Стив Жобстой дотно найз нөхдийн харьцаатай байсан гэнэ. И Че Юнг уг ажиллагаанд оролцсоныхоо дараа APPLE компаний ерөнхий захирал Том Күүктэй уулзахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ