
Солонгосчууд хүчингийн хэрэг үйлдэгчдэд тусгай цахилгаан багаж зүүлгэж хянадаг системийг анх гурван жилийн өмнөөс хэрэглэж эхэлжээ. Цагдаагийнхан хүчин үйлдэгчид зүүлсэн тусгай цахилгаан бугуйвчийн тусламжтайгаар тэднийг хаана хэдэн минут, цаг саатаж байгааг 24 цагийн турш хянадаг аж. Гэвч зарим тохиолдолд бага зэргийн алдаа гарч цэнэг нь хурдан дуусах, уг бугуйвчийг зүүсэн этгээд хялбархан тасдаж хаях зэрэг зүйлүүд гардаг байна.
Тиймээс багажийг засаж шинэчилсэн нь өмнөхөөсөө 6 мм нимгэн, 1 удаа цэнэглэхэд 2 сар ажиллаж чаддаг болсон байна. Уг цахилгаан бугуйвчин дээр тухайн хүний гэрийн болон ажлын хаягийг нэмж оруулж өгдөг болжээ. Сөүл, Хюгёнгдунд байрлах "Цахилгаан бугуйвчны хөдөлгөөнийг хянах төв" 41 инчийн 8 дэлгэцээр, 12 ажилтан 24 цагийн туршид Солонгос улсад цахилгаан бугуйвч албадан зүүсэн нийт 810 хүчингийн хэрэгт холбогсдыг хянаж байдаг байна.
Тухайн гэмт хэрэгтэн ямар нэгэн сургуулийн ойролцоо очиход мэдээлэх самбар дохио өгч, тэр хавьд ойрхон байгаа эргүүлийн цагдаа нарт мэдэгддэг зэрэг олон боломжийг нээж хүчингийн гэмт хэрэг үйлдэгчидийн тоог багасгахад ихээхэн нөлөө үзүүлж байгаа аж. Тиймээс цахилгаан бугуйвчийг цаашид дээрэм , хулгай болон танхайн гэмт хэрэг давтан үйлдэгчдэд зүүлгэх тухай хууль батлах тухай хэлэлцэх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ